2018,10-Р Сар,12


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Газар дээрээс нь


Ж.Оюунбилэг: Иргэдийн эрүүл мэндийн боловсролд ээжээр нь дамжуулж хүрэх нь илүү үр дүнтэй

1 сар, 4 долоо хоног TIMES.MN

НЭМҮТ-ийн эх суурь тавигдсаны 85 жилийн ойн ажлын хүрээнд нийгмийн эрүүл мэндийн судалгаануудын уялдаа холбоог сайжруулах, цаашид шинэ технологи, инноваци нэвтрүүлэх, төсөл хөтөлбөрт хамруулах боломж, бололцоог хангах үүднээс “Нийгмийн эрүүл мэндийн өнөөгийн байдал ба хэтийн төлөв” сэдэвт эрдэм, шинжилгээний хурал өчигдөр Чингис зочид буудлын хурлын танхимд боллоо.


Энэхүү эрдэм шинжилгээний хуралд нийт 90 илтгэл тавигдсан бөгөөд НЭМҮТ-ийн зөвлөх АУ-ны доктор Ж.Купул, БУ-ын доктор Д.Дандий, БШУ-ны доктор, академич, дэд профессор Ж.Оюунбилэг нар үндсэн илтгэлийг тавьсан юм.


Мөн тус хурлаар

1. НЭМ-ийн салбарын түүхэн замнал

2. Эрүүл ахуй, халдвар судлалын шинжилгээ, судалгаа, тулгамдсан асуудал

3. Халдварт бус өвчний судалгаа, тулгамдсан асуудлууд

4. Анагаах ухааны биотехнологийн шинжилгээ, судалгаа, тулгамдсан асуудлуудуудыг хэлэлцлээ. 


Түүнчлэн 10 жил манай байгууллагыг тасралтгүй удирдаж байсан АШУ-ны доктор Л.Нарантуяа агсаны 70 насны ой давхцаж байгаатай уялдан, эрдэм шинжилгээ судалгааны болон намтар бүтээлийг нь нэгтгэн хэвлэсэн 2 боть номын нээлтийн үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулав.


Ж.Оюунбилэг: Иргэдийн эрүүл мэндийн боловсролд ээжээр нь дамжуулж хүрэх нь илүү үр дүнтэй




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.