2018,10-Р Сар,11


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




LIVE


А.Сарнай: Мөнгөн төлбөр авч Герман руу оюутан зуучилсан зүйл байхгүй

6 өдөр, 6 цаг TIMES.MN

ХБНГУ-д галт тэрэгний машинистаар ажиллах хүсэлтэй хүмүүст зориулж Герман хэлний сургалт явуулж буй "Холун хатны үр сад" сангаас өнөөдөр мэдээлэл хийлээ.


"Холун хатны үр сад" буяны сангийн тэргүүн А.Сарнай "Би наймдугаар сард Герман улсад машинистын чиглэлээр ажиллах хүч авч байгаа талаар мэдээлэл өгч байсан. Өнөөдөр энэ асуудлаар жижиг залруулга хийх шаардлагатай болсон учраас хэвлэлийн хурал хийж байна. Наймдугаар сард миний шавь Германд ажиллах хүч хэрэгтэй байгаа талаар надад хэлж, Герман хүнийг надтай уулзуулсан. Монголд маш хэрэгтэй, боломжийн санал байна гэдэг үүднээс хамтарч ажиллахаар болсон. Би хэвлэлийн хурал хийж, ямар ч зуучлалын хөлсгүйгээр B2 түвшин хүртэл хэлийг нь сургаад Герман явуулах санал тавьсан. Ингээд хүмүүсээ бүртгэж аваад, одоо хэлээ сураад эхэлчихсэн байгаа. Гэтэл хоёр хоногийн өмнө Цагдаагийн газраас надтай холбогдож, миний эсрэг гомдол ирсэн гэсэн. Асуудал нь юу гэхээр, Герман хүнийг дагуулж ирсэн гэх миний шавь миний эсрэг гомдол гаргасан байсан. Надад анх энэ боломжийн талаар танилцуулж байсан шавь маань өөрөө компани байгуулсан байна. Тэгээд өөрийнх нь компаний нэрийг барьж үйлчлүүлэгч олж, хэлний курсээ сурталчилж байгаа гэж гомдол гаргасан байна. Мөн өөрийнх нь нэр төрд халдаж, гутаан доромжилж гүтгэсэн гэсэн хоёр үндэслэлээр цагдаад ханджээ. Монголчуудыг шулах зуучлах асуудлыг би хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Би тэр Герман хүнтэй тохиролцохдоо, тэр хүнээс ямар ч мөнгө авахгүй, зөвхөн хүн олоод бүгдийг нь B2 түвшин хүртэл бэлдчихээд хүлээлгэж өгнө гэж ярьсан юм.  


Герман хэл сурч буй иргэн Ч.Шинэболд: Анх үнэ төлбөргүй зуучилна гэсэн н.Мөнгөнцэцэг гэх эмэгтэй ХБНГУ руу машинистаар 2 сая төгрөгөөр зуучилна гэж мессеж бичсэн




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.