Улс төр


Хураасан ургац дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж байвал улаан буудай, гурил импортлохгүй

1 долоо хоног TIMES.MN

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, БОХХААБХ-ны дарга Л.Элдэв-Очир нарын албаны хүмүүс  энэ сарын 8-9-нд Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудад ажиллаж, ургац хураалтын нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан. Энэ үеэр тариаланчид болон хүнс үйлдвэрлэгч, хүлэмжийн аж ахуй эрхлэгчдээс тавьсан зарим хүсэлтийг Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр хэлэлцэж, бодит шийдвэр гаргаад байна.

Тухайлбал Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Хазайн бригад, Шандын давааны авто замыг засварлахгүй бол ургацын тээвэр хийхэд ихээхэн хүндрэл гарч байгааг тариаланчид хэлж байсан юм. Тэгвэл уг асуудлыг хэлэлцэж, 171.1 сая төгрөгийг Засгийн газрын нөөцөөс гарган давааны замыг засварлах шийдвэр гаргалаа.

Мөн үр тариаг төмөр замаар тээвэрлэх боломжийг бүрдүүлэх, ургац тээврийн хүнд даацийн авто машины хүрэлцээг нэмэгдүүлэхэд шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг Зам, тээвргийн хөгжлийн сайд Я.Содбаатарт даалгаад байна.

Хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн зүгээс дөрвөн улиралд нарийн ногоо тариалах боломжтой хүлэмж ажиллуулахад цахилгаан, дулаан их шаардагддаг учир тарифын хөнгөлөлт үзүүлэхийг Засгийн газрын тэргүүнээс хүсч байсан. Монгол Улс нарийн ногоо болон даршилсан ногооны түүхий эдийн 90 хувийг гаднаас импортоор авч байгаа. Тиймээс дотооддоо нарийн ногоо тариалах ажлыг дэмжих зорилгоор дөрвөн улирлын хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн цахилгаан, дулааны шөнийн тарифыг хөнгөлөх шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. Ингэснээр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх дөрвөн улирлын хүлэмж энэ хөнгөлөлтөд хамрагдах болж байна.

Үүнээс гадна тариаланчид хурааж авсан буудайгаа улсын үйлдвэрүүдэд худалдах, ингэхийн тулд гаднаас оруулж ирэх импортын буудай, гурилыг ургац хураалт, дотоодын буудай нийлүүлэх ажил дуустал тодорхой хэмжээгээр хязгаарлаж өгөх хүсэлтийг хамгийн ихээр тавьж байсан.

Үүнтэй холбогдуулж Дотоодын ургацын буудайг худалдан авсан гурилын үйлдвэрүүдэд зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх асуудлыг судалж шийдвэрлүүлэх, Импортын буудай, гурилын квот олгох зайлшгүй тохиолдолд эхний ээлжинд дотоодын гурилын үйлдвэрийн бүтээгдэхүүний борлуулалтыг хийх арга хэмжээг авч ажиллуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт даалгаад байна.

Ингэснээр тариаланчдын хураасан ургац дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж байвал импортоор улаан буудай, гурил импортлохгүй болох юм.


ТЭДС-д үрийн буудайг өрөндөө тооцон авч байгаа үнээс шалтгаалж гурилын үнэ өсөхгүй

 Мөн "Тариалан эрхлэлтийг дэмжих сан" зээлийн төлбөрт хүлээн авах улаан буудайг зэрэглэлээс хамаарчтариаланчдаас 520-600 мянган төгрөгөөр худалдаж авах болсон. Зээлийн төлбөрт суутгах тооцох учир хэдий тариаланчдаас авах үнийг өсгөж байгаа ч гурилын үнэд ямар ч өөрчлөлт орохгүй юм.

 Ургац хураалтын ажлыг шуурхай, богино хугацаанд дуусгахад ажиллах хүч нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүсээд байгаа. Тиймээс ажиллах хүчний хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор цэргүүдийг ургац хураалтад дайчлахаар болж, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд уг ажлыг дааж авчээ.

Мөн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Эрүүл мэндийн төвийн барилгын өргөтгөлийг ашиглалтад оруулснаар нэмэгдэх орон тоо, урсгал болон тогтмол зардлын төсвийг санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд тус тус даалгасан байна.

Ургац хураалтын ажлыг шуурхай, богино хугацаанд дуусгахад ажиллах хүч нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүсээд байгаа. Тиймээс ажиллах хүчний хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор цэргүүдийг ургац хураалтад дайчлахаар болж, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд уг ажлыг дааж авчээ.

Мөн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Эрүүл мэндийн төвийн барилгын өргөтгөлийг ашиглалтад оруулснаар нэмэгдэх орон тоо, урсгал болон тогтмол зардлын төсвийг санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд тус тус даалгасан байна.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.