2018,10-Р Сар,11


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Сонголт


Жил бүрийн БНХАУ-ын элчингийн гаднах дүр зураг

1 долоо хоног, 3 өдөр TIMES.MN

БНХАУ-д суралцах хүсэлтэй арван жилийн хүүхдүүд /эцэг эхийнхээ хамт, хамгийн бага нь зургаан настай/ болон оюутнууд виз мэдүүлэхээр элчин сайдын яамных нь гадаа цагийн хуваарь гарган хонон өнжин дугаарлажээ. Мөн виз мэдүүлэх хүсэлтэй хэсэг хүмүүс фэйсбүүкээр нэгдэн онлайн бүртгэл үүсгэсэн аж. Онлайнаар дараалал үүсгэсэн иргэд болон хонож дугаарласан иргэдийн дунд өчигдөр маргаан дэгдэж, цагдаа нар зохицуулан тараажээ.




Энэ талаар иргэн С.Эрдэнэчимэг: БНХАУ-ын Элчингийн гадна хонож дугаарлаад ч хүүхдээ оруулж чадахгүй байна. Хамгийн бага нь зургаан настай хүүхэд хонож оочирлож байна гэсэн юм.


 БНХАУ-ын элчин есдүгээр сарын сүүлээр найман хоног амарсан. Ингээд өнгөрсөн даваа гарагаас дахин визний материалаа авч эхэлсэн байна. Ийнхүү иргэд өөр хоорондоо хэрэлдэж, маргалдаж байхад БНХАУ-ын элчин сайдын яамнаас ямар ч хариу арга хэмжээ авахгүй байсаар өдийг хүрчээ. "Энэ байдал жил бүр давтагддаг атал одоог хүртэл иргэдэд чирэгдэл учруулалгүйгээр зохицуулаагүй мөртлөө цагдаагийн хамгаалалт гарган өөрсдийгөө хамгаалуулж байна. Бүгд л хүүхдийнх нь хичээл эхэлсэн талаар ярьж, учирлаж байна. Анхнаасаа хонож дугаарлах юм уу, нэг бол онлайнаар бүртгэл үүсгээд түүгээрээ бүртгэх юм уу гэдгээ тодорхой хэлмээр юм. Элчин сайдын яамнаас ямар ч онлайн бүртгэл байхгүй гэсэн байхад фэйсбүүкээр бүртгүүлсэн гээд хүмүүс ирж будлиан үүсгэлээ" хэмээн иргэд бухимдалтай байсан юм. 




Тус элчин сайдын яамны визний материал хүлээн авах цаг нь Даваа, Лхагва, Баасан гарагт өдөр 12:00 цаг хүртэл аж. Тэгэхээр маргааш буюу баасан гарагт иргэд дахиад л өөр хоорондоо маргалдах нь. 






Холбоотой мэдээлэл


Өглөө бүр ШИНЭ УРГАЦ
Өглөө бүр ШИНЭ УРГАЦ
3 долоо хоног, 3 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.