2018,10-Р Сар,09


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




LIVE


“Роснефть" компаниас шатахууны хилийн үнийг тонн тутамд 45-85 ам.доллараар нэмсэн

1 долоо хоног, 3 өдөр TIMES.MN

Өнгөрсөн амралтын өдрүүдэд иргэдийн хамгийн өргөн хэрэглэдэг энгийн АИ-92 шатахууны литр тутмын үнэ 50-100, АИ-95 бензиний үнэ 100-250 төгрөгөөр нэмэгдээд байгаа юм. Энэ тухай Ашигт малтмал, газрын тосны газраас /АМГТГ/ -аас мэдээлэл өглөө.


 Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн  өсөлтэй холбоотойгоор ОХУ-ын “Роснефть” компаниас 2018 оны 10 дугаар сард шатахууны хил үнэ бүтээгдэхүүний төрлөөс хамааран өмнөх сарынхаас тонн тутамдаа  45-85 ам.доллараар нэмэгдэж, Аи-92 автобензин 766 ам.доллар/тн, дизелийн түлш 758 ам.доллар/тн үнэтэйгээр нийлүүлэгдлээ.


Манай улсын шатахууны хэрэглээ 100 хувь гадаад улсаас хамааралтай учир дэлхийн газрын тосны үнэ, ОХУ-ын “Роснефть” компаниас нийлүүлж буй хилийн үнийн  хэлбэлзэл нь   шатахууны жижиглэнгийн үнэд шууд нөлөөлж ирсэн. Мөн манай шатахууны худалдаа эрхлэгч компаниуд шатахуун экспортлогч орнуудаас зөвхөн ам. доллараар төлбөр төлж, худалдаа хийдэг тул ам. долларын төгрөгтэй харьцах ханшийн өөрчлөлт ч шатахууны үнэд нөлөөлж байна. /2018 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн байдлаар нэг ам. долларын төгрөгтэй харьцах ханш 2568 төгрөг байна./


2018 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 37 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс  А-80 автобензин 98, Аи-92 автобензин 34, дизелийн түлш 33, ТС-1 онгоцны түлш 31 хоногийн нөөцтэй байна. 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 долоо хоног, 3 өдөр []


Юугаа шаагаад байгаан юм наад гарчигаа зас лалруудаа 45аас85 доллар 1литерт нэмсэнч гэх шиг


Зочин    1 долоо хоног, 3 өдөр [103.26.193.122]


ШАТАХУУНЫ ИМПОРТОО ТӨР ГАРТАА АВАХ ЁСТОЙ