2018,10-Р Сар,09


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




TIMES Ярилцлага


Л.Зэндмаа: Гэмтэл, мэс заслын тусламжийг 3 дүүрэгт үзүүлдэг боллоо

1 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

Нийслэлд Эрүүл мэндийн алба үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн арга хэмжээ энэ сарын 5-нд Соёлын төв өргөөнд боллоо. 2018 онд нийслэлийн төсвөөс НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн 15 байгууллага, Өрхийн эрүүл мэндийн төвийн 61 төвд их засвар хийж, ӨЭМТ-үүдэд 710 сая төгрөгийн өртөг бүхий шаардлагатай тоног төхөөрөмжийг өгсөн. Мөн улсын төсвөөс нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад эмнэлгийн зориулалттай 784 сая төгрөгийн өртөг бүхий 11 автомашиныг хүлээлгэн өгчээ.


Энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа: Сүүлийн 10 жилийн хугацаанд эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах ажлын хүрээнд гэмтэл, ерөнхий мэс засал, хорт хавдрын хими, хөнгөвчлөх эмчилгээ, ерөнхий болон эмэгтэйчүүдийн дурангийн мэс засал, гемодиализ, нүдний лазер зэрэг эмчилгээ, арга технологийг нэвтрүүлэн ажиллаж байна.





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.