Шар


Жүжигчин Өөскө жюү жицүгийн аваргын алтан медаль хүртжээ

1 долоо хоног, 5 өдөр TIMES.MN

“Ulaanbaatar International Pro” жюү жицүгийн олон улсын тэмцээн өнгөрөгч амралтын өдөр (2018.10.06) Спортын төв ордонд болж өнгөрлөө. Монгол Улсад хоёр дахь удаагаа болсон олон улсын тэмцээнд АНУ, Унгар, БНХАУ, БНСУ, Япон, Монгол зэрэг есөн орны 400 гаруй тамирчид өрсөлджээ.

Тэмцээнд олон шилдэг тамирчид өрсөлдсөний дунд “ТВ коктейль” хамтлагийн жүжигчин Өөскө буюу А.Өнөржаргал багтсан байна. Тэрбээр эрэгтэйчүүдийн мастерс ангиллын цагаан бүсний 69 кг-ын жинд өрсөлдөж, аваргын алтан медалийг хүртжээ. Ө.Өнөржаргал жингийнхээ финалд шалгарч “Гаруда” клубын тамирчин Э.Эрдэнэбаярыг илт давуу буюу 13:0 оноогоор хожин тус тэмцээнд анх удаа түрүүлжээ. Тэрбээр өнгөрсөн жил мөнгөн медаль хүртэж байсан юм.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсад эрчимтэй хөгжиж буй жюү жицүгийн бөхийн төрлийг сонгон хичээллэж буй жүжигчин А.Өнөржаргал насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтай аж. Хоёр дахь жилдээ зохион байгуулагдсан “Ulaanbaatar International Pro” жюү жицүгийн олон улсын тэмцээнд жүдо бөхийн шилдэг тамирчид ч өрсөлдсөн байна.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.