2018,10-Р Сар,04


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Аналитик


Төсөв: 250 ортой хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эмнэлгийг ашиглалтад оруулна

2 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2019 оны төсвийн төслийг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан. Ирэх жилийн төсөвт тусгагдсан онцлох заалтуудыг тоймлон хүргэе.


Нийт урсгал зардал 8.228.3 тэрбум төгрөг 

Нэгдсэн төсвийн нийт урсгал зардлыг 8.228.3 тэрбум төгрөг байхаар тооцжээ. Нийт урсгал зардлыг бүтцийн хувьд авч үзвэл цалин хөлс 27 хувь, бараа үйлчилгээний бусад зардал 22 хувь, зээлийн хүүгийн зардал 10 хувь, татаас ба урсгал шилжүүлгийн зардал 41 хувийг тус тус эзэлж байна.


Цалингийн сан 418.1 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ

Төрийн албан хаагчдын цалин хөлсийг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэгдүүлнэ /ирэх онд цалингийн сан 418.1 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ/

Ирэх онд цалингийн сан нийт 418.1 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байна. Үүнээс 151.0 тэрбум төгрөг нь Засгийн газрын 2018 оны 263, 264 дүгээр тогтоолоор төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлсэн шийдвэрийн нөлөөлөл, үлдсэн 267.1 тэрбум төгрөг нь 2019 онд төрийн албан хаагчийн цалин хөлсийг нэмэгдүүлэх эх үүсвэрт зарцуулагдана. 


Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлнэ /бүх төрлийн тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэгдүүлнэ/

Бүх төрлийн тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэхэд 119.5 тэрбум төгрөг, нийгмийн халамжийн тэтгэврийг зүүн бүсийн амьжиргааны доод түвшинтэй уялдуулж харин халамжийн тэтгэмжийг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэхээр тооцож нийт 21.2 тэрбум төгрөгийг нэмж тусгалаа. Ингэснээр нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр, тэтгэмж авч буй нийт 134.9 мянган хүний орлого сар бүр нэмэгдэх боломжтой болно.


41 мянган суралцагчдад сар бүр 100 мянган төгрөг олгоно

 Гадаад ажилчдын төлбөрөөс орох орлогыг МСҮТ-ийн суралцагчдад тэтгэлэг олгоход зарцуулна /41 мянган суралцагчдад сар бүр 100 мянган төгрөг олгоно/

Ингэснээр гадаадаас орж ирэх ажилчдын ажлын байранд дотоодын ажилчдыг ажиллуулах, ажилгүйдлийг бууруулах боломж бий болно. 


Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эмнэлгийг ашиглалтад оруулна

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 250 ортой эмнэлэг ашиглалтад орж Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дэргэд 2019 оны 6 дугаар сараас эхлэн ажиллахаар тооцож 189 орон тоо, үйл ажиллагааны зардал 4.0 тэрбум төгрөгийг нэмж тусгажээ.


-Агаар, орчны бохирдлыг бууруулахад 146.2 тэрбум төгрөгийг зардлыг нэмж тусгана.

-Эрүүл шүд-эрүүл хүүхэд хөтөлбөр хэрэгжүүлнэ /4.7 тэрбумыг төсөвлөсөн/

-Сурах бичгийн хүртээмжийг сайжруулахын тулд түрээслүүлнэ /3.7 тэрбумыг тусгасан/

-Багшийн үр дүнгийн урамшууллыг сурагчийн амжилттай уялдуулна

-Шинэ нисэх онгоцны буудлыг ашиглалтад оруулна /урсгал зардлыг 872.8 сая төгрөгөөр нэмэгдүүлсэн/ гэжээ. 





Холбоотой мэдээлэл


10 ЦАГ...
10 ЦАГ...
2 сар, 1 долоо хоног

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.