Спорт


П.Орхоны оронд Э.Гантуяаг ДАШТ-д оролцуулна

1 долоо хоног, 6 өдөр TIMES.MN

Дэлхийн аварга, Гавьяат тамирчин П.Орхоноос сэргээш илэрсний улмаас энэ жил ДАШТ-д зодоглох боломжгүй болсон. Тэгвэл түүний жинд хэнийг ДАШТ-д өрсөлдүүлэх нь олны анхаарлын төвд буй. 

 

Энэ талаар МЧБХ “62 кг-д Э.Гантуяаг өрсөлдүүлэхээр болсон" гэв.  Э.Гантуяагийн хувьд “Mongolia-open”-ы алт, мөнгө, Польшийн нээлттэй тэмцээн, Азийн АШТ-ий нэг хүрэл, УАШТ-ий хошой мөнгө, хүрэл медальтай, “Хилчин” спорт хороооны тамирчин тэрбээр өнгөрсөн жил 23 хүртэлх насны ангиллын ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн юм.

 

Эмэгтэйчүүдийн 68 кг-д барилддаг “Хилчин” спорт хорооны бөх, ОУХМ Ш.Түмэнцэцэг энэ жил Азийн наадмын дэд аварга болохдоо бэртсэн. Азийн АШТ-ий хошой мөнгө, хүрэл медальтай тэрбээр бэртлийн улмаас ДАШТ-ийг өнжихөөр болжээ. Улмаар түүний оронд Хөдөлмөрийн баатар С.Батцэцэгийг сойхоор болсон байна.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.