Спорт


Г.Угалзцэцэг Women’s Athletic Physique –д өрсөлдөхөөр Энэтхэгийг зорилоо

2 долоо хоног, 4 өдөр TIMES.MN

Бүгд найрамдах Энэтхэг Улсын Пунь хотод энэ сарын 2-8-ны өдрүүдэд Бодибилдинг Фитнессийн 52 дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болно. Тэмцээнд  Монгол Улсаа төлөөлж Дэлхийн гурав, Азийн хоёр удаагийн аварга ОУХМастер тамирчин Г.Угалзцэцэг оролцохоор эх орноосоо мордлоо. Мөн Монголын Бодибилдинг фитнессийн холбооны дэд ерөнхийлөгч Г.Мөнгөнбаяр, Бодибилдингийн ОУ-ын шүүгч Д.Хишигдэмбэрэл нар тус тэмцээнийг зорьж байна. ОУХМастер Г.Угалзцэцэг Women’s Athletic Physique -165 cm ангилалд өрсөлдөх юм. Тэрээр энэ ангилалд урд нь ДАШТ-нд  гурван удаа, ААШТ-нд хоёр удаа аваргалж байсан юм.

Эх сурвалж: www.polit.mn



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.