Спорт


Дэлхийн Шатрын Олимпиадад УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Б.Саранчимэг нар оролцож байна

2 долоо хоног, 6 өдөр TIMES.MN

Дэлхийн 43-р Шатрын Олимпиадад Гүрж Улсын Батуми хотноо 2018.09.23-10.06-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тив, дэлхийн шилдэг шатарчдын оюун ухаанаараа өрсөлддөг тус олимпиадад Монгол Улсыг төлөөлж Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Ц.Сайнбаяр ахлагчтай баг тамирчид, парламентийг төлөөлж УИХ-ын гишүүн, УИХ дахь Шатрын спортыг дэмжих лобби бүлгийн гишүүд Д.Лүндээжанцан, Б.Саранчимэг нар оролцож байна. Олимпиадад 185 орны 1700 орчим тамирчин, 1500-аад албаны хүмүүс нийт 3000 гаруй хүмүүс оролцож байгаагаас манай улсын 2 баг амжилттай оролцож байна.

Д.Лүндээжанцан гишүүний хувьд шатрын спортыг олон жил дэмжин ажиллаж, шатрын спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй зүтгэлтэн бөгөөд 2 жилд 1 удаа зохиогддог Шатрын Олимпиадад баг тамирчдаа дэмжин оролцдог юм

Б.Саранчимэг гишүүний хувьд “Ногоон бэрс” шатрын хөтөлбөрийг санаачлан, хөтөлбөрийн хүрээнд “Ногоон бэрс” шатрын клубыг ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт нээн ажиллуулж, иргэдийг шатаржуулж, иргэдийн дунд шатрын тэмцээнийг зохион байгуулж, өсвөр, залуу үеийхнийг оюун ухааны спортод шимтэн суралцахад их хувь нэмэр оруулж буйг онцлох нь зүйтэй.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    2 долоо хоног, 5 өдөр [202.131.231.26]


Төрийн мөнгө гэдэг чинь та бидний татварт өгдөг мөнгө шүү дээ, тэгэхээр бидний мөнгө гэсэн үг. Бидний мөнгөөр зугаалж байна


Зочин    2 долоо хоног, 5 өдөр [66.181.177.244]


Төрийн мөнгөөр зугаалагч, бололцоо бүхийг ашиглан цуслагчдыг үзэн ядаж тэмццэгээе.


Зочин    2 долоо хоног, 5 өдөр [108.92.148.34]


Ene uvgun mongoliin turd buteesen hiisen yumgui ,mohoo hutga , undug bumbug bolj , turd shigdsen hachig huvalziin haan boltloo yazrav.Odoo zailaach.Haana tv iin duran bna tend ochood chuhal dur esgesen iim uvguchuul odoo gertee harij emgenee baraadsan n deer.Ta naraas bolood zaluu ue buh muu muuhai zuiliig surch, alban tushaaliin tuluu uhen hatan zutgej bna.Turiin albiig hariutslaga, uureg ner tur bish, erh yamba ,mungu avilga bolgoj huvirgasan hudal ineej, nudee anisan, mulgur mohoo uvguchuul ene zambaraagui zadgai niigemiin gol buruutan n .


Зочин    2 долоо хоног, 5 өдөр []


энэ 2 юун их завтай сэтгэл зовохгүй явна вэ???Тийм их дуртай юм бол төрийнхөө албыг өг.УИХын ажлын үр дүн нь ямар байгаа билээ.Яасан сэтгэл зовдоггүй амьтад вэ???