Спорт


Чөлөөт бөхийн хөвгүүд Ордосоос 10 медаль хүртэв

3 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

“Монгол туургатан” олон улсын хүүхдийн спортын наадам БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотод болж байна. Найм дахь удаагийн наадмын чөлөөт бөхийн хөвгүүдийн төрөл өчигдөр болж спортын мастер Ж.Баярхүү дасгалжуулагчтай Монголын эрэгтэй баг 11 тамирчин хүч үзсэнээс нэг алт, таван мөнгө, дөрвөн хүрэл, нийт 10 медаль хүртэв.

Тодруулбал, хөвгүүдийн 63 кг-ын жинд П.Мөнх-Эрдэнэ (Баянхонгор) алт, 42 кг-д Ц.Баярсайхан (SG), 50 кг-д Г.Энхням (Дархан-Уул, “Хасу-Мегастарс”), 54 кг-д Я.Үржинжав (Сүхбаатар), 76 кг-д А.Цэрэн-Очир (Дархан-Уул, “Хасу-Мегастарс”), 85 кг-д Ц.Мөнхбаяр (БТСДуС) мөнгө, 46 кг-д Б.Отгонбаатар, 50 кг-д А.Дэлгэрбаяр (хоёул Баянхонгор), 54 кг-д Б.Батзориг (Алдар), Т.Итгэлт (Дархан-Уул, “Хасу-Мегастарс”) хүрэл медалиар энгэрээ мялаажээ. Өнөөдөр охидын жингийн барилдаан болж байна.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.