Сонголт


Өглөө бүр ШИНЭ УРГАЦ

3 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

И-Март худалдааны төв байгуулагдсан цагаасаа Монгол түмэндээ эрүүл хүнс түгээх зорилтынхоо хүрээнд Улаанбаатар хоттой ойр байрлах зургаан хүлэмжтэй хамтран шинэ ургацын жимс ногоо хүргэхээр хичээн ажиллаж байна. Хэрэглэчидээ өглөө бүр шинэ ургацын хүнсээр хангадаг И- март худалдааны төвийн хамтран ажиллагч хүлэмжүүдийн нэг болох нийслэлээс 100 орчим км-ийн зайд байрлах өргөст хэмх, гүзээлзгэний хүлэмжээр зочилж, үйл ажиллагаатай танилцсан юм.


Өдөр бүр шинэхэн өргөст хэмх хураан авдаг "Төгс ургац" ХХК-ийн хүлэмж 24 цагийн бүрэн автомат үйл ажиллагаатайгаар өглөө бүр дунджаар 750 кг голланд өргөст хэмх хураан авдаг юм байна. Биднийг зочлох үеэр тус компаний ахлах агрономич Б.Хишигтогтох "Цэцэг нь сайхан байх тусам амттай өргөст хэмх ургадаг" хэмээсэн юм.

 



Бэлэн болсон өргөст хэмх. Өглөө бүр шинэ ургац



 

Гүзээлзгэнэ тариалах гэж байгаа бол хурц үнэртэй бүтээгдэхүүн хэрэглэж болохгүй




Ингээд бид Төгс хүлэмж ХХК-ийн хүлэмжээс гараад "Мөнх ногоон" ХХК-ийн хүлэмжтэй танилцлаа. Тус комани нь англи сортын үрээр гүзээлзгэнэ тариалдаг бөгөөд 2008 оноос үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Одоогийн байдлаар хүлэмжиндээ уламжлалт аргаар голланд гүзээлзгэнэ тариалж байна. Гүзээлзгэнэ их мэдрэмтгий жимс учраас арчилгаа нилээдгүй шаарддаг хэмээн тус байгууллагын мэргэжилтнүүд хэлж байлаа


"Мөнх ногоон" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Наранбаатар: Гүзээлгэнэ үнэрэнд их мэдрэмтгий жимсГүзээлзгэнэ тариалах гэж байгаа бол хурц үнэртэй бүтээгдэхүүн хэрэглэж болохгүй. Манай компаний хувьд гүзээлзгэнэ их хэмжээгээр тариалж нэгж кг-ийн үнийг бууруулах зорилготой үйл ажиллагаа явуулж байна. Мэдээж хамгийн гол нь хэрэглэгчиддээ шинэхэн ургацыг түгээх. Манайх И-Март худалдааны төвтэй хамтарч ажилласнаар олон давуу талыг олж авсан. Өмнө нь бид борлуулалтаа давхар хариуцдаг байсан. Хотод хоёр гурван ч хүн борлуулалтаа хийх гээд л зах, худалдааны төвүүдээр явах их хүндрэлтэй. Гурван жилийн өмнөөс И-Марттай хамтран ажиллаж эхэлснээс хойш борлуулалтын асуудал дээр толгой өвдөхөө больж хүлэмжийнхээ ургацад илүү анхаарч эхэлсэн" гэв. 

 


"Мөнх ногоон" ХХК-ийн "Элбэг ургац" хүлэмжинд гүзээлзгэнийг монгол хөрсөн дээр, ХХАА-н хамгийн сүүлийн үеийн технолги болох гидропоник буюу тавцан дээр тариалах гэсэн хоёр аргаар арчлан ургуулж байна. Дээрх хоёр арга нь амт чанарын хувьд ялгаагүй ч тавцан дээр тариалах нь илүү амар, ургац сайн өгдөг гэх мэт давуу талтай байдаг аж. Тус хоёр хүлэмжийн үйл ажиллагаа өглөө бүр 6 цагт эхэлж, шинэхэн ургацын өргөст хэмх, гүзээлзгэнийг И-Мартруу түгээдэг юм


ӨГЛӨӨ БҮР ШИНЭ УРГАЦ






Холбоотой мэдээлэл


Өглөө бүр ШИНЭ УРГАЦ
Өглөө бүр ШИНЭ УРГАЦ
3 долоо хоног, 1 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.