Спорт


Ө.Дүүрэнбаяр ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

2 долоо хоног, 6 өдөр TIMES.MN

Зэвсэгт хүчний "Алдар" спорт хороо, SPS HD телевизийн бөх, залуучуудын ДАШТ-ий аварга, Азийн наадмын хошой мөнгөн медальт ОУХМ Өлзийбаярын Дүүрэнбаяр "Баку-2018" дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ.


+100 кг-ын жингийн тэмцээнд барилдсан ОУХМ, залуучуудын дэлхийн аварга, Азийн наадмын хошой мөнгөн медальт Ө.Дүүрэнбаяр В хэсэгт орж, эхний даваандаа хийлж, хоёрдугаар тойрогт Венесуэлийн бөхийг өчих мэхээр, гуравдугаар тойрогт Кубын бөхийг даралтаар цэвэр яллаа. Ийнхүү шөвгийн наймд үлдсэн бөгөөд хэсгийн аваргын төлөө Японы бөх Хисаёши Харасаваг үүрэм мэхээр цэвэр ялж, шөвгийн дөрөвт үлдсэн. Мөнгөн медалийн төлөөх барилдаанд манай бөх Гүржийн Гурам Тушишвилит ялагдсан.


Ө.Дүүрэнбаяр маань Олимпийн аварга Чехийн бөх Лукаш Крпалехийг нэмэлт цаг дээр вазари үнэлгээгээр ялж дэлхийн аваргын хүрэл медальтан боллоо.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.