Спорт


Н.Түвшинбаяр өнөөдөр Дэлхийн татамид хүч үзнэ

3 долоо хоног, 2 өдөр TIMES.MN

Азербайжаны Баку хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр эмэгтэйчүүдийн +78 кг, эрэгтэйчүүдийн +100 кг жингийн барилдаанууд болж, медальтнуудаа тодруулна.

Манай улсаас Хөдөлмөрийн баатар, олимпийн алт, мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, ОУХМ Ө.Дүүрэнбаяр нар +100 кг-д хүчээ сорих бол эмэгтэйчүүдийн +78 кг-д ОУХМ Б.Мөнхтуяа барилдана. Аварга Н.Түвшинбаяр олимп, дэлхийн аварга Чехийн Лукас Крплакийн толгойлж буй "D" хэсэгт багтсан. Тэрбээр эхний барилдаанаа Киргизийн бөх Бекболот Токтогоновтой хийх бөгөөд түүнийг ялбал хоёрдугаар тойрогт Хятадын Шао Тонгтойхүч үзнэ.

Ө.Дүүрэнбаярын хувьд Олимпийн хошой хүрэл, дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Бразилын Рафаэл Силвагийн толгойлж буй"B" хэсэгт багтсан бөгөөд эхний тойрогт гоц мөргөж, дараагийн тойрогт Америк-Венесуэлийн бөхчүүдийн ялсантай барилдана.

Харин +78 кг-д Б.Мөнхтуяа "B" хэсэгт орж эхний тойрогтоо гоц мөргөжээ. Тэрбээр хоёрдугаар тойрогт Германы жүдоч Каролин Весстэй барилдах юм. ДАШТ-ий хэсгийн барилдаанууд Улаанбаатарын цагаар 14 цагт эхлэх бол, шигшээ барилдаанууд оройн 20 цагаас үгэлжилж шилдгүүдээ тодруулна.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.