2018,9-Р Сар,29


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Х.Хатанбаатар: Хүүхдийн урт хугацааны санах ой хоёр наснаас идэвхтэй ажиллаж эхэлдэг

3 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

“Сэтгэхүйн хурдыг танд эзэмшүүлж

Оюуны хүрдийг дэлхийд таниулна” уриатай Монголын Оюун Ухааны Академи нь 2010 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд үйл ажиллагааныхаа хүрээнд хувь хүний хөгжил тал дээр илүү анхаарч, хувьсан өөрчлөгдөж буй өөрчлөлтийн энэ эрин зуунд дасан зохицож, манлайлах чадвар бүхий иргэдийг бэлтгэх үүднээс оюуны хөгжлийн олон талт сургалт, судалгааг явуулж хүүхэд, залуусын оюуны чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэн оюуны хязгааргүй нөөц бололцоог нь нээсээр байгаа билээ. Найман жилийн хугацаанд 80 тэмцээнд давхардсан тоогоор 10200 гаруй хүнийг хамруулж, эдгээрээс нийт 170 тамирчин Монголын шигшээ багт орж, олон улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцоод байна. Дээрх 170 тамирчин олон улсын 50 тэмцээнд оролцож, нийт 861 медаль хүртээд байгаа аж.




Энэ талаар Монголын Оюун Ухааны Академийг үүсгэн байгуулагч, оюун ухааны спортын ОУ-ын шүүгч, Боловсролын тэргүүний ажилтан Х.Хатанбаатартай ярилцлаа. Тэрбээр Монгол хүний оюуны потенциалыг дэлхийд таниулах хүсэл мөрөөдөлтэйгөөр академиа 2010 онд байгуулсан ба өнөөдөр гар нийлсэн хамт олны хичээл зүтгэл, мэриймтгий суралцагчид болон тэдний гэр бүлийн дэмжлэгээр Монгол Улс оюуны спортын зарим төрлөөр дэлхийд чанараараа нэгдүгээрт бичигдэж эх орноо олон улсад амжилттайгаар сурталчилсаар байна.


-Сүүлийн жилүүдэд монголчууд оюуны спортоор дэлхийд тэргүүлж, хүн төрөлхтний анхаарлын төвд байна гэхэд буруудахгүй байх. Тэгэхээр энэ бүх амжилтын нууц нь юунд байн вэ. Үнэхээр Монгол хүний тархи, оюун ухааны хөгжил давтагдашгүй байна уу, эсхүл хөгжүүлэх аргыг нь зөв олсонд оршиж байна уу?


- Оюуны спорт тархи судлалтай холбоотой үүсэж, хөгжлийнхөө ид оргил хэсэгт явж байна. Анх 1981 онд Америкийн тархи судлалын эрдэмтэн Рожер Уолкотт Сперри хоёр тархины үйл ажиллагааг судалсан нээлтээрээ Нобелийн шагнал хүртсэн. Энэ нь тухайн үедээ сурах арга барилд маш том тэсрэлт хийж чадсан юм. Үүнээс хойш хоёр тархи тус тусдаа үйл ажиллагаа явуулдаг, хоорондоо уялдаа холбоотой ажилладаг. Тиймээс аливаа сурах үйлд хоёр тархийг хамтад нь идэвхжүүлснээр хүн хоёр байтугай 4,10 дахин бүтээмжтэй ажиллах боломжтой юм байна гэдгийг 1991 онд албан ёсоор баталсан. 20 гаруй жилийн түүхтэй оюуны спортод монголчууд 2008 оноос оролцож, 2010 оноос албан ёсоор Монголд хэрэгжиж эхэлсэн. Наймхан жилийн хугацаанд монголчууд олон улсын тэмцээнд өндөр амжилтууд гаргаад байна. Ялангуяа сүүлийн хоёр жилд оролцсон тэмцээн бүрээсээ хамгийн багадаа 50-иас доошгүй медалийг авч байна. Энэ нь гаднын тархи судлалын эрдэмтдийн анхаарлыг ихээхэн татаж байгаа. Тэр утгаараа Ази болон Европын орнуудын тархи судлалын эрдэмтдийн судалгаанд албан ёсны зөвшөөрөлтэйгөөр оролцож байна. Тэдгээр эрдэмтэд богинохон хугацаанд хичээллээд яаж өндөр амжилт гаргаж байгааг сонирхон тархины долгион, анхаарал төвлөрөл зэргийг тусгай электродын тусламжтайгаар судалдаг.


Монголчууд оюуны спортод амжилт гаргаж байгаад нөлөөлж буй хэд хэдэн хүчин зүйл бий.

Үүнд

-IQ өндөр /2000 оноос улс үндэстнүүдийг хэмжээгээр нь жагсаахад монголчууд эхний 10-д тогтмол байна/ -Хөтөлбөр хөрсөн дээр сайн буусан /олон хүний хичээл зүтгэл бий/

-Сахилга бат /нэгэнт энэ спортоор хичээллэхээр зорьсон бол өдөр бүр тодорхой цаг хугацааг зарцуул/

-Тусгай итгэж үнэмшүүлэх аргууд /тусгай бэлтгэлийн үе/

-Тусгай хөгжим, аяыг ашигладаг.


-Бага, өсвөр, насанд хүрэгчдийн гээд ангилж байна. Уг спортоор хичээллэхэд насны дээд, доод хязгаар гэж байх уу. Хэдэн наснаас нь хүүхдээ хичээллүүлж эхэлбэл зүгээр вэ?


-Найман наснаас 80 настан гэдэгтэй адил бүх насныхан хичээллэх боломжтой. Хүүхдийн урт хугацааны санах ой хоёр наснаас идэвхтэй ажиллаж эхэлдэг. Тиймээс ухамсартайгаар хөгжүүлбэл хоёр нас гэж үздэг. Манайд гурван настай хүүхэд хичээллэж байна. Өдөрт маш бага цагаар, тоглоомын аргаар хичээллүүлнэ. Үүнийг зарим улсад хүүхдийг тоглох насанд нь тоглуулсангүй, ачаалал өглөө гэх мэтээр шүүмжилдэг. Гэвч үгүй юм. Тоглож байх хугацаанд нь төвлөрлийг бий болгох маш богино тав, аравхан минут л шаардлагатай. Өнөөдөр хүүхдүүд утас бариад, зурагт үзээд хэчнээн цаг суудаг билээ.




-Оюун ухааны академийн цаашдын зорилго юу байна вэ. Сургалтын аргаасаа арван жилийн сургалтын хөтөлбөрт нэгээхэн хэсгийг нь ч гэсэн суурилуулж өгвөл илүү үр дүнтэй юм болов уу?


-Бидэнд хийж, төлөвлөж байгаа олон ажил байна. Өнөөдөр зөвхөн нийслэлийн хэмжээнд бус олон хүнд хүрээсэй гэж орон даяар, аймгууддаа Монголын оюун ухааны академийн гэрээт салбаруудаа нээж эхлээд байгаа. Тухайлбал, энэ долоо хоногт Өмнөговь аймагт буюу 5 дахь аймагтаа үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж байна. Цаашлаад бүх аймагт салбараа нээнэ. Цаашлаад ӨМӨЗО-д 10 хотод зэрэг үйл ажиллагаагаа эхлэхээр төлөвлөөд байна. Түүнчлэн Европын улсууд, Америк гээд маш олон улсаас салбараа нээх хүсэлт ирсээр байгаа. Тиймээс уг хөтөлбөрийн тодорхой хэсгийг үе шаттайгаар гадагшаа нэвтрүүлнэ. Манай сургалтад хүссэн хүн бүр хамрагдах бас боломжгүй. Учир нь тодорхой хэмжээний төлбөр төлж суралцана. Тиймээс санхүүгийн боломжгүй хүүхдүүдэд зориулсан тэтгэлэгт хөтөлбөрүүд байдаг. Мөн сургалтад хамрагдаж чадахгүй Монголынхоо өнцөг булан бүрд байгаа хүүхдүүдэд зориулж ном, сурах бичгээс суралцах боломж олгохоор ажиллаж эхлээд байна.


-Оюуны спортоор хичээллэж эхлэхийн тулд тусгай шалгалт өгөх үү. Жишээ ньIQ-гаа шалгуулах гэх мэт.


-Тийм зүйл байхгүй. Манай нэг хөтөлбөрийг 50 гаруй цэцэрлэг хэрэгжүүлж байна. Үүнд төрийн болон хувийн өмчийн цэцэрлэгүүд хамрагдаж байна.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    2 долоо хоног, 5 өдөр [31.24.231.187]


ямар утсаар холбогдох вэ


Зочин    3 долоо хоног []


yneheer baharhaltai. ta byhend az jargal hysen erooe


Зочин    3 долоо хоног, 3 өдөр []


Saihan lekts tawisand bayarlalaa