"Apple" компанийн инженерээр ажиллаж буй анхны Монгол эмэгтэй

3 долоо хоног, 5 өдөр TIMES.MN

АНУ-д дээд боловсрол эзэмшсэн залуу инженер С.Айгерим компьютер, ухаалаг гар утас зэрэг электрон хэрэгслийг загварчлан зохион бүтээдэг дэлхийн тэргүүлэгч компани “Apple”-д саяхнаас програм хангамжийн инженерээр ажиллаж эхэлжээ. Тэрээр 2017 онд АНУ-ын Хьюстон хотын их сургуулийг компьютерийн инженер мэргэжлээр дүүргэсэн байна.


“Apple” компани 126 мянган ажилтантай бөгөөд тэдний дотор манай улсын цөөн тооны иргэн ажилладаг аж. С.Айгеримийн хувьд тус компанийн программ хангамжийн инженерийн шалгуурт тэнцсэн Монгол Улсын анхны эмэгтэй инженер болж буй юм.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    3 долоо хоног []


yneheer baharhaltai. az jargal amjilt hysen erooe