2018,9-Р Сар,25


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Сонголт


Хуан Лерма: Дэлхийд 7 секунд тутам нэг хүн зөнөгрөл өвчнөөр өвддөг

3 долоо хоног, 3 өдөр TIMES.MN

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас шинжлэх ухааны хөгжлийг дэмжиж, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилгоор жил бүр Нобелийн шагналтнуудыг урьж чуулган зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ дагуу анхдугаар чуулган энэ сарын 23, 24-ний өдрүүдэд “Тархи судлал-XXI зуун” сэдвээр зохион байгуулагдлаа.




Тус чуулганд ерөнхий илтгэгчээр Нобелийн шагналт эрдэмтэн, тархи судлаач, доктор, профессор Эдвард Мозер болон Дэлхийн тархи судлалын байгууллагын ерөнхийлөгч Пьер Магистретти, болон “Нейросайнс” олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийн ерөнхий редактор Хуан Лерма нар оролцов. “Нейросайнс” олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийн ерөнхий редактор Хуан Лермагийн илтгэлээс тоймлон хүргэе.


Хуан Лерма “Хүн гэж хэн бэ? гэвэл тухайн хүний тархи л байх. Тархины өвчин эмгэг хүн төрөлхтний тулгамдсан асуудлын нэг болсон. Жил бүр төсвөөс 768 мянган еврог зөнөгрөл, сэтгэцийн эмгэг зэрэг өвчинд зарцуулж байна. Мөн 7 секунд тутамд нэг хүн зөнөгрөл өвчнөөр өвдөж байгаа бол 2020 он гэхэд 1.5 сая хүн амиа хорлоход хүрнэ. Тиймээс эдгээр өвчнийг бүрэн эмчлэхийн тулд тархийг зайлшгүй судлах шаардлага үүсээд байна” хэмээн лекцийнхээ эхний хэсэгт онцолсон юм.


Түүнчлэн Оптогенетик буюу электрод суурилуулах замаар аливаа эсийг идэвхжүүлж, хайрладаг төвийг уур бухимдлынх болгож, эсрэгээрээ уурладаг төвийг хайрынх болгон хувиргах боломжтой гэдгийг хэд хэдэн амьтанд хийсэн туршилтаар нотлон харуулав. Харин хүнийг хүртэх мэдрэхүйгээр нь дамжуулан удирдах боломжтой.


Амиа хорлосон хүмүүсийг судлахад ихэнх нь багадаа эхийн хайрыг мэдрээгүй, хүчирхийлэл, хайхрамжгүй байдалд өссөн байж. Эхийн хайр халамж хүүхдийн генийн түвшинд нөлөөлснөөр хүний амьдралын турш хадгалагддагийг тархи судлалын эрдэмтэд судлан тогтоожээ. Мөн нийгэм, эдийн засгийн хангамж сул, гэр бүл салалт, хүчирхийлэл, хайраар дутах нь хүүхдийн тархины хөгжилд нөлөөлж, сурлага, ирээдүйн амьдралд нь сөргөөр нөлөөлдөг. Тиймээс хүүхдээ хайрлах нь амьдралд нь өгсөн насан туршийн бэлэг гэдгийг тэрбээр илтгэлийнхээ туршид онцолсон юм.



Холбоотой мэдээлэл


Өглөө бүр ШИНЭ УРГАЦ
Өглөө бүр ШИНЭ УРГАЦ
3 долоо хоног, 1 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.