Нийгэм


Шохойн зургийн уралдаан болно

3 долоо хоног, 4 өдөр TIMES.MN

“Хүүхэд бүрийг зам тээврийн ослоос хамгаалъя” сэдэвт шохойн зургийн уралдаан өнөөдөр Спортын төв ордны баруун талын туслах авто зам дээр 12:00-15:00 цагийн хооронд болно.


Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн 6-10 нас, дунд ангийн 11-14 насны сурагчдыг хамруулан 2 үе шаттай зохион байгуулах юм. Энэхүү уралдааныг Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар зохион байгуулдаг бөгөөд Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний Удирдлагын төв, Тэнгэр даатгал ХХКомпанитай хамтран Хүүхэд багачуудыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхэд өөрийн үзэл бодлоо чөлөөтэй бүтээлч байдлаар илэрхийлэхийг дэмжин, хүсэл мөрөөдлийг нь тэдний нүдээр харах зорилгоор “Хүүхэд бүрийг зам тээврийн ослоос хамгаалъя” сэдвийн дор зохион байгуулж байна. 



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.