Нийгэм


Унадаг дугуйн парад болно

4 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

Дэлхий даяар жил бүрийн есдүгээр сарын 22-ны өдрийг “Автомашингүй өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдрийн хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, НЗДТГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, Замын цагдаагийн алба, Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг, МУЗН хамтран унадаг дугуйн парадыг зохион байгуулах гэж байна. Дугуйн парад өнөөдөр 14:00 цагаас Сүхбаатарын талбайн баруун хэсгээс хөдлөх бөгөөд доорх маршрутаар явж, нийт 11 км замыг туулах юм. Энэхүү арга хэмжээ нь оролцохыг хүссэн хүн бүрт нээлттэй учраас иргэд та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.