Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэст “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагаас амьсгалын бие даасан  төхөөрөмж цэнэглэх компрессорыг хүлээлгэн өглөө.

 Энэхүү төхөөрөмжийг  “Гамшигтай тэсвэртэй Улаанбаатар” төслийн хүрээнд гамшигтай тэмцэх чадавхыг дээшлүүлэх, бэлтгэл бэлэн байдлыг сайжруулах зорилгоор олгосон байна.

Амьсгалын бие даасан  төхөөрөмж цэнэглэх компрессор нь алба хаагчдын гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэхэд ашигладаг хөдөлмөр хамгаалал, эрүүл мэндийн хамгийн чухал хэрэглүүр юм.

 “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага нь НҮБ-ын Гамшгийг бууруулах Олон Улсын стратегийн байгууллагаас санаачилсан “Гамшигт тэсвэртэй хотуудыг бий болгоё” уриан дор хот, суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, түүнийг даван туулах чадавхыг бэхжүүлэх хөтөлбөрийг түгээн дэлгэрүүлэх “Гамшгийн эрсдэлтийг олон нийтийн оролцоотой бууруулах” үндэсний хөтөлбөрт хувь нэмэр оруулах үүднээс “Гамшигт тэсвэртэй Улаанбаатар” төслийг хоёр жилийн хугацаатай хэрэгжүүлж байгаа билээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.