Нийгэм


Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл чиглэлийн замуудыг хаалаа

4 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

Орон нутгуудад цаг агаар хүндэрч, цасан шуурга шуурсантай холбоотойгоор хот хоорондын замын нөхцөл байдал хүнд байгаа тул Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын “Шуурхай бүлэг” хуралдаж, зарим чиглэлд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг түр хугацаагаар зогсоох шийдвэрийг гаргалаа.


Үүнд:

-Хойд чиглэл буюу Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл чиглэлүүд

-Төв аймгийн Жаргалант, Баян-Чандмань, Дархан, Орхон, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутагт цас орсны улмаас Тахилт болон 52-ын даваануудын хооронд замын нөхцөл байдал хүндэрч, АЗЗА-аас баг бүрэлдэхүүн ажиллаж байгаа ч тодорхой үр дүнд хүрээгүй байгаа аж. Иймд нийт зорчигч, тээвэрчид онцын шаардлагагүй тохиолдолд өнөөдөр /2018.09.20/ хойд чиглэлд, маргааш /2018.09.21/ зүүн чиглэл буюу Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Багануур чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.