Нийгэм


Бүртгэлтэй автомашины 60 орчим хувь нь үзлэг оношилгоондоо хамрагджээ

4 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

Улсын хэмжээнд 900 гаруй мянган бүртгэлтэй автомашин байгаагаас оны эхний есөн сарын байдлаар жил тутмын үзлэг оношлогоондоо хамрагдсан автомашины тоо 519 мянга 739 байгаа болохыг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.


Энэ нь өмнөх оны мөн үеэс хоёр орчим хувиар өссөн дүн болж байна. Харин тайлант хугацаанд үзлэгт хамрагдсан 14 мянга 70 автомашин ерөнхий байдлын иж бүрдлийн шалтгаанаар буюу их биеийн болон гэрлийн гэмтэл сэвтэй гэсэн шалтгаанаар техник хяналтын үзлэгт тэнцээгүй ажээ.


Үзлэг оношлогоонд хамрагдах тээврийн хэрэгслийн хураамж суудлын автомашин 20 мянга, автобус ачааны автомашин 30 мянга, чиргүүл, мотоциклыг 10 мянган төгрөг байдаг байна.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.