Ч.Бадрал Олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд тэргүүн байр эзэлжээ

1 сар TIMES.MN

Дэлхийн шилдэг дуурийн дуучдын нэг Golden Star-2018 шагналын эзэн, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын дуучин, ахлах ахлагч Чулуунбаатарын Бадрал Унгар Улсын Засгийн газраас зохион байгуулсан алдарт Ева Мартоны нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд тэргүүн байр эзлэжээ.




Тус уралдаанд дэлхийн 30 гаруй орны 600 гаран дуучин бүтээлээ бичлэгээр ирүүлснээс эхний шатанд шилдэг 68 дуучныг шалгаруулсан байна. Ийнхүү өрсөлдөж Бадрал тэргүүн байрт шалгарч, Унгар улсын цор ганц эмэгтэй, дэлхийн шилдэг дуучин Ева Мартоны гараас тэргүүн байрын цомыг гардан авчээ.




Бадрал нь дэлхийн дуурийн олимп гэгддэг Михаил Глинка, Елена Образсцова, Римски Корсаков нарын нэрэмжит уралдаан, дэлхийн болон ОУ-ын уралдаан тэмцээнүүдээс 4 алт, нижгээд тооны мөнгө хүрэл медаль хүртсэн. 



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 өдөр, 20 цаг []


Mundag bn .zoliig ahiulaachee.buhud turuulheer l ogood bdgiin bnlee shde


Зочин    1 сар []


Ene olon amjilt gargasan hyniig Uls armi ali ali ni harj yzeegyi baigaa ni dyngyj ahlah ahlagch baigaagaar notlogdoj baina.Ene baidliig ehleed armi zasch ehlehe gej itgej baina.