Спорт


ДАШТ-д өрсөлдөх Монголын жүдочид

2 жил, 6 сар TIMES.MN

Жүдо бөхийн ДАШТ эхлэхэд хоёр хоног үлдлээ. Тус тэмцээнд оролцох Монголын баг тамирчид өчигдөр/09.17/ Азербайжаны нийслэл Баку хотыг зорьжээ. Энэ удаагийн ДАШТ-д 129 орны 800 жүдоч хүч үзэхээр мэдүүлгээ өгчээ. Манай улсын хувьд МУГТ, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, Д.Сумъяа тэргүүтэй 18 жүдоч тус тэмцээнд зодоглох юм байна. Монголын багийн бүрэлдэхүүнийг танилцуулбал:

 


ЭРЭГТЭЙ


60кг: Баяраагийн Амартүвшин /Залуучуудын ДАШТ-ий хошой хүрэл медальт, “Женко” клуб /
66кг: Ганболдын Хэрлэн /”World Masters-2017” тэмцээний аварга, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо /
73кг: Ганбаатарын Одбаяр /Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт, “Женко” клуб /
Цэнд-Очирын Цогтбаатар /Залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо/
81кг: Отгонбаатарын Ууганбаатар /”Токио-2017” Гранд Сламын аварга, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо/
90кг: Гантулгын Алтанбагана /Азийн наадмын мөнгөн медальт, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо/
100кг: Лхагвасүрэнгийн Отгонбаатар /Олимпийн наадмын IV байрт, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо/
+100кг: Өлзийбаярын Дүүрэнбаяр /Азийн наадмын хошой мөнгөн медальт, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо/
Найдангийн Түвшинбаяр /Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Олимпийн наадмын алт, мөнгөн медальт, ДАШТ-ий хүрэл медальт, “Женко” клуб/

 

ЭМЭГТЭЙ


48кг: Мөнхбатын Уранцэцэг /Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, ЦЕГ-ын “Хүч” спорт хороо/
52кг: Бишрэлтийн Хорлоодой /Залуучуудын ДАШТ-ий 5-р байрт, ХХЕГ-ын “Хилчин” спорт хороо/
Ганболдын Ганцэцэг / ХХЕГ-ын “Хилчин” спорт хороо/
57кг: Доржсүрэнгийн Сумъяа /Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Олимпийн мөнгө, ДАШТ-ий алт хүрэл медальт, ХХЕГ-ын “Хилчин” спорт хороо/
Лхагватогоогийн Энхрийлэн /Залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо/
63кг: Балдоржийн Мөнгөнчимэг /Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт, “Женко” клубийн тамирчин/
Болдын Ганхайч /”Дюссельдорф-2018” Гранд сламын хүрэл мещдальт, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо/
70кг: Цэнд-Аюушийн Наранжаргал /Азийн наадмын гурван хүрэл медальт, Азийн аварга, “Женко” клуб/
+78кг: Баттулгын Мөнхтуяа /Гран При тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт, ХХЕГ-ын “Хилчин” спорт хороо/




Холбоотой мэдээлэл