Хакүхо М.Даваажаргал 800 дахь ялалтаа авч түүхэн амжилтын эзэн боллоо

1 сар TIMES.MN

МУХБ, МУГТ, "Миягино" дэвжээний их аварга Хакүхо М.Даваажаргал Ёкозүна цолтой 800 дахь ялалтаа авч урьд өмнө ямар ч их аварга хүрч байгаагүй агуу амжилтын эзэн боллоо. Тэрбээр Аки башёгийн 8 дахь өдөр давсанаар 45 дахь удаагаа уналгүй качикоши хийж ёкозүна цолтой 800 давлаа. Хэн нь Хакүхо аваргын Макүүчид 994, карьерынхаа 1088 дахь даваа нь байлаа. Хакүхо аварга 44 удаа уналгүй качикоши хийхдээ 31-т нь түрүүлж байжээ.

 

Мөн МУГТ "Изүцү" дэвжээний ёкозүна Какүрюү М.Ананд маань 7 дахь удаагаа уналгүй качикоши хийж 2 аварга маань башёг уналгүй тэргүүлж эхэллээ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.