Нийгэм


Маргааш Дүнжингарав худалдааны төв амарна

6 өдөр, 17 цаг TIMES.MN

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд спортоор хичээллэх боломжийг бий болгох, тэдний өөртөө итгэх итгэлийг спортоор дамжуулан нэмэгдүүлэх зорилготой ‘’ИТГЭЛ НАЙДВАР, БОЛОМЖ-УЛААНБААТАР’’ хандивын марафон гүйлтийн тэмцээн маргааш зохион байгуулагдах гэж байна. Ахиллас Монгол Төрийн бус байгууллага, Ариг банк болон дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс хамтран энэхүү марафон гүйлтийн тэмцээнийг 3 дахь жилдээ зохион байгуулах гэж байгаа бөгөөд тус тэмцээн Маршалын гүүр-Дүнжингаравын уулзвар-Улиастайн уулзварын чиглэлд явагдаж өглөөний 08:00-17:00 цагийн хооронд тус замыг хаахаар болсон. Тухайлбал Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойд уулзвар буюу Энканто тауны урд уулзвараас Улиастайн гүүрний урд фрейзер хүртэлх замын хөдөлгөөнийг хязгаарлах юм. Иймд маргааш Дүнжингарав худалдааны төв амрахаар болсон тул иргэдийг өөр худалдааны төв сонгон үйлчлүүлэхийг дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс анхаарууллаа.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.