Нийгэм


Хулгайчидтай хамтардаг гар утасны ченжид ял оноожээ

6 өдөр, 18 цаг TIMES.MN

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид үгсэн тохирч, бүлэг зохион байгуулалттайгаар халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг этгээдүүд, тэдний хулгайлсан эд зүйлийг худалдан авч борлуулдаг ченжүүдийг илрүүлжээ. Сэжигтнүүдийг яллагдагчаар татан Сонгинохайрхан дүүргийн шүүхэд өнгөрсөн тавдугаар сард шилжүүлжээ. 


Хэргийг өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэлэлцээд 28 настай А-г 3.2 жил, 33 настай Д-г  4.6 жил, 23 настай Д-г 1.2 жил хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Харин ченж Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6-ийн нэг дэх хэсэг /Мөнгө угаах/-т заасны дагуу хулгайн эд зүйл гэдгийг мэдсээр байж ашиг олох зорилгоор худалдан авч, борлуулсан, хууль бус эх үүсвэрийг нуун далдалсан буруутайд тооцон зургаан  сар баривчлах ялаар шийтгэв.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    6 өдөр, 5 цаг []


zuw2.huulia changa barij bh heregtei.hulgaich nariig hezee ch urshuuj bolohgui.ingej niigemd tsewerlegee hiij bhgui bol ulam dooshoo yawsaar amidrah argagui awsan tsalingaa utsaa aldaad hairan bieiin huch hudulmur l uregdej daraa n setgel sanaani hyamrald orj ajil hiih chadwar sulardgin shde.odoo deeguur tsewerlegee hiij huulia dagadag bolgohgui bol ulsin umch huwid hereglegdeed tatwarin munguur tsalinjdag turiin albanihani amidral yaduuraad bn.uuniig shiidej tom hulgaich narig hashraaj suulgadag bolchihwol boloh n ter.