Улс төр


Л.Оюун-Эрдэнэ гишүүн ээлжит бус чуулган хуралдуулахыг дахин шаардлаа

6 өдөр, 22 цаг TIMES.MN

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ  Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдэд шаардлага  хүргүүлжээ.  Энэ нь ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах тухай юм.  Тэрээр албан шаардлагадаа “Нэр бүхий 26 гишүүн ээлжит бус чуулган зарлан хуралдуулах саналаа УИХ-д хүргүүлээд хоёр сарын хугацаа өнгөрч байна.  Харамсалтай нь Хууль зүйн байнгын хороо хуралдааны бэлтгэлийг хангаж, зохион байгуулах чиг үүргээ хангалттай биелүүлж чадахгүй байгаа учраас хуралдаан хойшилсон болно.  Тиймээс  байнгын хорооны  хурлыг нэн даруй зарлан хуралдуулахыг танаас шаардаж байна” гэжээ.





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.