Шар


Найруулагч Б.Баяр Олон улсын наадмаас “Алтан сарнай” шагнал хүртжээ

6 өдөр, 23 цаг TIMES.MN

Есдүгээр сарын 7-ноос 10-ны өдрүүдэд Болгарын Софи хотод Олон улсын телевиз, киноны “Славянски приказки” наадам зохион байгуулагджээ. Тус наадам нь дэлхийн улс түмнүүдийн соёлын харилцааг хөгжүүлэх, славян ард түмний түүх, соёлыг түгээн дэлгэрүүлэх, олон улсын түвшинд кино урлагийг хөгжүүлэх зорилготой аж.


Энэхүү кино наадамд 20 орчим орны кино найруулагчдын 120 гаруй баримтат болон уран сайхны кино оролцсоноос тэргүүн шагналыг Болгарын найруулагч Ангел Бончевийн “Аврагч эмч” баримтат кино хүртсэн бол Монгол Улсын найруулагч Б.Баярын “Рашаан хад” баримтат кино “Алтан сарнай” тусгай шагнал хүртжээ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.