Улс төр


Швед улсад амьдарч байгаа иргэд тэтгэвэр авах боломжийг бүрдүүлнэ

6 өдөр, 23 цаг TIMES.MN

ХНХ-ын дэд сайд С.Мөнгөнчимэг “Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах” асуудлаар Шведийн Вант Улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны төлөөлөгчидтэй уулзлаа. Гадаад харилцааны яамны Консулын газрын мэдээгээр Шведийн Вант Улсад 5000 орчим монгол иргэд ажиллаж, амьдардаг бөгөөд ихэнх нь ажил хөдөлмөр эрхэлж тус улсын хууль тогтоомжийн дагуу зохих даатгалын шимтгэлүүдийг төлдөг байна.




Иймд эдгээр иргэд тэтгэврийн насанд хүрэхэд хоёр оронд төлсөн шимтгэлдээ ноогдохуйц тэтгэвэр авах эрхийг нь баталгаажуулах зорилгоор хэлэлцээр байгуулах саналыг Шведийн талд албан ёсоор тавьж, хэлэлцээрийн төслийг гардуулж өглөө. Шведийн тал манай талын хэлэлцээрийн төслийг судлан, нэн даруй хариу ирүүлэхээр тогтлоо.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.