Дэлхийн шоколад урлалын тэмцээнд Монгол бүсгүй алтан цомын эзэн болжээ

1 долоо хоног TIMES.MN

Австралийн Мельбурн хотноо болсон Дэлхийн нарийн боов, шоколад, зайрмаг урлалын анхан шатны тэмцээний шоколадны төрөлд Ч.Бүжинлхам алтан цомын эзэн болжээ.  Тэрээр 35 кг жинтэй цэвэр шоколадаар байгаль эхийг бэлгэдсэн эмэгтэй хүний баримал бүхий бүтээлийг урласапн байна. Тус тэмцээнийг Австралийн Нарийн боов, шоколад, зайрмагны олон улсын холбоо болон “Euroquip” хоолны үйлчилгээний байгууллагаас зохион байгуулсан бөгөөд орон орны олон тогоочид хүсэлтээ өгснөөс 21 хүнийг Австралийн Сиднейд шалгаруулж эцсийн шатанд 8 хүний бүтээлийг ийнхүү өрсөлдүүлжээ. 


Ч.Бүжинлхамын бүтээлийн хувьд нийт 35кг жинтэй цэвэр шоколадаас бүтсэн бөгөөд өнгөт деталуудыг какаоны тосыг хүнсний будагтай хольж гарган авсан аж. Мөн хоёр төрлийн шоколадны цуглуулга хийсний нэг нь чацаргана, макадамиа самар, ром дарстай бол нөгөөх нь ислэг интоор болон сарнайн дарсны орцоор хийжээ. Тэрээр бүтээлээ хийхэд сар хагасын хугацааг зарцуулжээ. Ч.Бүжинлхам энэхүү тэмцээнд түрүүлснээрээ ирэх жилийн 10-р сард Итали улсад болох Дэлхийн нарийн боов, шоколад, зайрмаг урлалын тэмцээнд оролцох эрхтэй болж байгаа аж.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    4 өдөр, 22 цаг [85.170.131.47]


saihan baina


Зочин    6 өдөр, 15 цаг []


Баяр хүргье,амжилт