Эдийн засаг


"Хөвсгөл Алтандуулга" ХК-ийн хувьцаа хамгийн эрэлттэй байна

9 сар, 2 долоо хоног TIMES.MN

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн 2-р ангилалд бүртгэлтэй "Хөвсгөл Алтандуулга" ХК нийт 4.4 сая ширхэг буюу нийт хувьцааныхаа 28%-тай тэнцэх хувьцааг нэмж гаргах замаар 3,74 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр  олон нийтээс 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл анхдагч зах зээлийн захиалгыг авсан бөгөөд стратегийн хөрөнгө оруулагчдын захиалгыг СЗХ-ноос өгсөн чиглэлийн дагуу 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр  хүлээн авч дууслаа. 

 

"Хөвсгөл Алтандуулга" ХК-ийн анхдагч зах зээлийн захиалгад нийт 100 иргэн, аж ахуйн нэгж оролцож, нийтдээ 4,405,600 ширхэг үнэт цаасны худалдан авах захиалга өгснөөр нэмэлт үнэт цаас гаргах үйл ажиллагаа амжилттай болох нөхцөл бүрдсэн бөгөөд Санхүүгийн Зохицуулах Хороонд захиалгын хуваарилалтын талаар мэдэгдэл хүргүүлээд байна.

 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.