Сагсчид Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

1 долоо хоног, 3 өдөр TIMES.MN

FIBA 3x3 U18 Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Монгол Улсын шигшээ баг хүрэл медаль хүртлээ. Тодруулбал, Малайз улсад зохион байгуулагдсан FIBA 3x3 U18 насны Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын эрэгтэй шигшээ баг нийт есөн тоглолт хийснээс найман хожил байгуулж, тэмцээний хүрэл медалийг эзэд болов.

Манай баг тус тэмцээний урьдчилсан шатанд Иран, Узбекистан, Хонконг, Гуамыг хожин үндсэн “B” хэсэгт орсон юм. Үндсэн хэсэгт Йордан, Индонез гэсэн Азийн шилдэг багуудыг дутуу гаргаж хожсоноор “B” хэсгээс нэгдүгээр байраар шалгарч, шөвгийн наймд Киргизстаны багийг 21:14 харьцаатай хожиж, хагас шигшээд шалгарчээ. Хагас шигээд сагсан бөмбөгийн ноён оргил улсуудын нэг Шинэ Зеландын багтай тоглож хожигдол хүлээснээр хүрэл медалийн төлөө хүчирхэг Катарын багтай тоглохоор болсон байна.

Ийнхүү манай улсын шигшээ хүрэл медалийн төлөө огшоосон маш гайхалтай тоглолтыг үзүүлж Катарын шигшээ багийг 21-15 харьцаатай дутуу гаргаж хожсоноор анх удаа оролцсон FIBA 3x3 U18 Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    4 өдөр, 8 цаг [85.170.131.47]


goe