Спорт


Монголын баг тамирчид 16 медальтай Азийн наадмыг үргэлжлүүлж байна

2 долоо хоног, 6 өдөр TIMES.MN

“Жакарта-Палембан – 2018” Азийн наадмын 12 дахь өдөр өндөрлөлөө. Өнөөдөр /08.30/ манай тамирчид Жүдо, Кураш, Танхимын дугуй, Ширээний теннис, Хөнгөн атлетикийн тэмцээнүүдэд оролцов.



ОНЦЛОХ:

Кураш бөхийн эмэгтэйчүүдийн -78кг жинд О.МӨНХЦЭЦЭГ МӨНГӨН МЕДАЛЬ, Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -57кг-ийн жинд Э.СУМЪЯА ХҮРЭЛ МЕДАЛЬ, эрэгтэйчүүдийн -81кг жинд О.УУГАНБААТАР ХҮРЭЛ МЕДАЛЬ, эмэгтэйчүүдийн – 70 кг жинд Ц.НАРАНЖАРГАЛ ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртэж Монголын баг тамирчид 3 АЛТ, 4 МӨНГӨ, 9 ХҮРЭЛ нийт 16 медальтайгаар Азийн наадмын медалийн жагсаалтын 20 дугаарт бичигдэж байна.


ТАНХИМЫН ДУГУЙ

Холимог төрөл “Omnium”:

  • С.Жамбалжамц – IX байр /79 оноо/

 

ШИРЭЭНИЙ ТЕННИС

Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл:

  • Ч.Эрдэнэ-Баяр – Эхний шатны тоглолтод Непалийн тамрчинг 4:3 харьцаагаар хожин, 1/32-т Тайваний тамирчинд 0:4 харьцаагаар хожигдож тэмцээнээ өндөрлүүлэв.
  • Э.Лхагвасүрэн – БНАСА-ын тамирчинд 1:4 харьцаагаар хожигдож тэмцээнээ өндөрлүүлэв.

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл:

  • Б.Должинзуу – Эхний шатанд Непалийн тамирчинг 4:0 харьцаагаар хожин, 1/32-т Хонконгийн тамирчинд 0:4 харьцаагаар хожигдож тэмцээнээ өндөрлүүлэв.
  • Б.Болор-Эрдэнэ – Энхий шатанд Катар тамирчинг 4:2 харьцаагаар хожин, 1/32-т Тайваний тамирчинд 0:4 харьцаагаар хожигдсож тэмцээнээ өндөрлүүлэв.
КУРАШ

Эмэгтэйчүүдийн -78кг:

  • О.МӨНХЦЭЦЭГ – МӨНГӨН МЕДАЛЬ
  • Г.Минжинсор –  1/16- д Тайваний тамирчинд 10:0 харьцаагаар хожигдсон.

Эрэгтэйчүүдийн -81кг:

  • Г.Лүндээжанцан - Тайваний тамирчинд 10:0 харьцаагаар хожигдсон.
  • Б.Гончигсүрэн  - Туркмений тамирчинд 10:0 харьцаагаар хожигдсон.

 

ХӨНГӨН АТЛЕТИК

Эмэгтэйчүүдийн 1,500м:

  • Ч.Шинэцэцэг - XIV байр /4:34.17 улиралийн дээд амжилт/

 

ЖҮДО

Эрэгтэйчүүдийн -81кг:

  • О.УУГАНБААТАР - ХҮРЭЛ МЕДАЛЬ

Эмэгтэйчүүдийн –70 кг:

  • Ц.НАРАНЖАРГАЛ - ХҮРЭЛ МЕДАЛЬ

Эмэгтэйчүүдийн -57кг:

  • Э.СУМЪЯА – ХҮРЭЛ МЕДАЛЬ

Эмэгтэйчүүдийн -63кг:

  • Б.Ганхайч – Хүрэл медалийн төлөө БНСУ-ын тамирчинд тамирчинд хожигдсон.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.