Судлаачдын баг анхдагч уян рентген детекторийг бий болголоо

3 долоо хоног TIMES.MN

 Маммограф болон туяа эмчилгээний тунгийн хэмжилтэд одоогоор ашиглагдаж буй детекторууд нь ихэвчлэн хатуу учраас дэлгэц дээр алдаа заах юмуу ойр орчмын эрүүл эд эсүүдрүү тунг хүргэдэг. Үүнээс болоод эд эс нэмж гэмтэх, хоёрдугаар шатны хавдар ургах гэх мэт асуудал гардаг. Шүд, эрүү нүүрний салбарт ашиглагддаг зөөлөн рентгений хальсанд ийм асуудал байхгүй ч тэдгээр нь зургийг тэр дор нь гаргадаггүй сул талтай. Мөн, газарзүйн томоохон бүсүүдэд хүн болон машиныг хянадаг, хилийн хамгаалалтад чухал ач холбогдолтой өндөр хурдны хяналт нь одоогийн технологийг ашигладаг. Nature Communications сэтгүүлд нийтлэгдсэн Суррея Их Сургуулийн Дэвшилтэт Технологийн Хүрээлэн (ДТХ)-ийн судлаачдын судалгаанд оксидын нано бөөмсийг цул органик бүтцэт шигтгэн хийсэн рентген детекторынхоо талаар дэлгэрэнгүй тайлагнасан ба тэдний бүтээл томоохон талбай бүхий детекторуудыг хямд төсөр зардлаар бүтээх боломжийг бий болгожээ.ДТХ-ийн судлаачдын бүтээсэн детекторууд нь одоогийн технологиудтай өрсөлдөхүйц өндөр түвшний мэдрэх чадвартай төдийгүй рентген туяаны спектрийн мужид бага хүчдэлээр ажилладаг.


    Энэхүү шинэ технологиор өнөөгийн тулгамдаад байгаа асуудлыг шийдэж чадах тоног төхөөрөмжийг бүтээх боломжтой хэмээн судлаачдын баг үзэж байна. Өөрөөр хэлбэл, одоогийн рентген детекторуудын хийж чадахгүй байгааг хийх боломжтой юм. Энэ юу гэсэн үг вэ гэвэл, хөхний рентген шинжилгээнд рентген детекторын массивыг өөр өөр өвчтөнүүдийн онцлогт тохируулан хэрэглэх боломжтой болж байгаа юм. Уг технологийг цааш хөгжүүлж, зах зээлд танилцуулж, ялангуяа эрүүл мэнд, хүнсний хяналт, эмзүйн салбарт нэвтрүүлэх зорилготой шинэ компани байгуулагдах эхлэл ч тавигджээ.  


 Судалгааны ажлын ахлах, Суррея Их сургуулийн эрдэмтэн Доктор Hashini Thirimanne хэлэхдээ: "Бидний энэхүү шинэ технологи нь X-ray детектор дээр тулгуурласан олон салбарт ашиглагдах боломжтой бөгөөд энэхүү шинэчлэл ньамьдралыг аврахад тусалж, бидний идэж болох хоол хүнсийг илүү аюулгүй байлгахад тусална гэдэгт итгэж байна хэмээжээ. Суррея Их сургуулийн судлаач, хамтран зохиогч Доктор Ималка Жаяавардена хэлэхдээ: "Бид энэхүү технологийг цаашид зах зээлд гаргахад маш их баяртай байх болно. Мөн Суррея Их сургуульд олон жилийн турш дэмжлэг үзүүлж байгаад талархан, цаашид энэхүү хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсэж байгаагаа" илэрхийллээ.


 Суррея Их сургуулийн ДТХ-ийн захирал, холбогдох зохиогч Профессор Рави Силва хэлэхдээ: "Бидний энэхүү төслийг амжилттай ахиулж, дэлхийн аюулгүй байдлыг хангаж чадах технологийг боловсруулсан ДТХ-ийн залуу судлаачдаар үнэхээр бахархаж байна. Бид энэ технологийг цаашид зах зээлд нэвтрүүлэхэд бидэнд туслахыг тэсэн ядан хүлээж байна. Бидний гол судалгааны ажлыг санхүүжүүлсэн Leverhulme Trust-д талархал илэрхийлье "хэмээжээ.

 

Цааш судлах: Team makes breakthrough in perovskite solar cell technology

Дэлгэрэнгүй мэдээлэл: H. M. Thirimanne et al, High sensitivity organic inorganic hybrid X-ray detectors with direct transduction andbroadband response, Nature Communications (2018).DOI:10.1038/s41467018053016 

Journal reference: Nature Communications

Provided by: University of Surrey

Мэдээллийг бэлтгэсэн: ФТХ, Онолын физикийн ЭШДаА Б.Мөнхзаяа



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.