Спорт


Монголын баг тамирчдын 10 дахь өдрийн тэмцээний үр дүн

3 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

"Жакарта-Палембанг – 2018" Азийн наадмын 10 дахь өдөр өндөрлөлөө. Өнөөдөр Хөнгөн атлетик, Сагсан бөмбөг 5х5 эмэгтэйчүүдийн баг, Кураш, Уран сайхны гимнастик, Бокс, Софт теннисний тэмцээнүүдэд Монголын баг тамирчид оролцов.

ОНЦЛОХ – Боксын эрэгтэйчүүдийн 60кг-ийн жинд Э.Цэндбаатар Туркмений тамирчин Хурсанд-ыг 5:0 харьцаагаар хожсоноор ХҮРЭЛ МЕДАЛИЙН БОЛЗОЛ ХАНГАВ. Мөнгөн медалийн төлөөх тоглолт 08 дугаар сарын 31-ний өдөр Монголын цагаар 13:45 цагт эхэлнэ.

 

САГСАН БӨМБӨГ 5Х5

  • Монгол 51 – 80 Тайланд

Эмэгтэйчүүдийн V-VIII байрны төлөөх эхний тоглолтод манай тамирчин Тайландын багтай толож 51:80 онооны харьцаатай хожигдов. Дараагийн тоглолт 08.30-ны өдрийн Монголын цагаар 09:00 цагт тоглоно.

 

ХӨНГӨН АТЛЕТИК

Эрэгтэйчүүдийн 200м хэсгийн гүйлт:

  • Э.Төртогтох -  XXVI байр/ 23.07 – Хувийн дээд амжилт/

 

ВОЛЕЙБОЛ

  • Монгол 1:3 Непал

Эрэгтэйчүүдийн XIII – XVIII байрны төлөөх тоглолтод манай баг тамирчид Непалын багтай таарч 1:3 харьцаагаар хожигдов.

 

КУРАШ

Өнөөдөр Кураш бөхийн эрэгтэйчүүдийн -66кг, +90кг, эмэгтэйчүүдийн -52кг-ийн барилдаан явагдаж А.Батсуурь, Ж.Баасандаш, Х.Цогтгэрэл, Б.Тэмүүлэн, Э.Нүрзэдмаа, Э.Гэрэлмаа нар оролцож тэмцээнээ өндөрлүүлэв.

 

УРАН САЙХНЫ ГИМНАСТИК

Ганцаарчилсан төрөл финал:

  • Х.Ундрам - XX байр /42.650 оноо/

 

БОКС

Эрэгтэйчүүдийн 52кг Хүрэл медалийн төлөөх тоглолт:

  • Г.Ган-Эрдэнэ Тайландийн тамирчин Тонгдээ-д 2:3 харьцаагаар хожигдов.

Эрэгтэйчүүдийн 60кг  Хүрэл медалийн төлөөх тоглолт:

  • Э.Цэндбаатар Туркмений тамирчин Хурсанд-ыг 5:0 –оор хожсоноор ХҮРЭЛ МЕДАЛИЙН БОЛЗОЛ ХАНГАВ.

Мөнгөн медалийн төлөөх тоглолт 08 дугаар сарын 31-ний өдөр Монголын цагаар 13:45 цагт БНХАУ-ын тамирчин Шан Жүн-тэй тоглоно.

 

СОФТ ТЕННИС

Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл:

  • Б.Энхжин - Пакистаны тамирчин Кан-ыг 4:0 харьцаагаар хожиж, Индонезийн тамирчин Прима-д 1:4 хартцаагаар хожигдон хэсгийн тоглолтоос хасагдсан.
  • Э.Тэлмэн - Филиппиний тамирчин Дамиан –д 3:4 харьцаагаар хожигдож, БНСУ-ын тамирчин Ким ДонгХон-д 0:4 харьцаагаар хожигдон хэсгийн тоглолтоос хасагдсан.

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл:

  • Б.Норовсүрэн – БНХАУ-ын Юу ЮуанИ-д 0:4 харьцаагаар хожигдож, Энэтхэгийн тамирчин Мэхра-г 4:2 харьцаагаар хожиж, Лаосын тамирчин Алияа-г 4:0 харьцаагаар хожиж хэсгийн тоглолтоос хасагдсан
  • Б.Чинмөрөн – Пакистаны тамирчин Кан-ыг 4:0 харьцаагаар хожиж, Пиллипиний тамирчин Катиндиг-д 0:4 харьцаагаар хожигдож, Тайландын тамирчин Дарэс-д 0:4 харьцаагаар хожигдон хэсгийн тоглолтоос хасагдсан.

Холимог багийн төрөл 08.29-ний өдөр, эрэгтэйчүүдийн болон эмэгтэйчүүдийн багийн төрөл 08.31-ний өдөр зохиогдоно.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    3 долоо хоног, 1 өдөр []


Азийн тоглолтонд манай тамирчид их биеэ тоосон байдалтай оролцож, тэр ч хэмжээгээрээ амжилт муутай байх шиг байна. За тэгээд Сандуй мэтийн хүмүүс спортын багийг удирдаж оролцож байхад тамирчдаасаа амжилт нэхээд байх ч утга алга доо.


Зочин    3 долоо хоног, 1 өдөр []


спорт эргээд уналтанд оржээ.


Зочин    3 долоо хоног, 1 өдөр [202.9.42.138]


hereg algaa...


Зочин    3 долоо хоног, 1 өдөр [108.92.148.34]


Hoolnii savnuud