Спорт


Монголын баг тамирчдын ес дэх өдрийн тэмцээний үр дүн

3 долоо хоног, 2 өдөр TIMES.MN

"Жакарта-Палембанг – 2018" Азийн наадмын 9 дэх өдөр өндөрлөж, Монголын баг тамирчид Байт харваа, Бокс, Ширээний теннис, Хөнгөн атлетик, Гимнастикийн төрлүүдэд оролцлоо.

ОНЦЛОХ: Өнөөдөр Байт харвааны эрэгтэйчүүдийн багийн болон холимог багийн төрлийн медалийн төлөөх харвалтууд явагдаж, Монголын баг тамирчид анх удаа Азийн наадамд IV байр эзлэв.

Өнөөдрийн байдлаар Монгол улс 3 АЛТ 2 МӨНГӨ 5 ХҮРЭЛ, нийт 10 медальтайгаар жагсаалтын 18 дугаар байрт бичигдэж байна.

 

"Жакарта-Палембанг – 2018" Азийн наадмын Монголын баг тамирчдын ерөнхий ивээн тэтгэгчээр Скай хайпермаркет ХХК – “E-Mart” болон СКАЙтэл компани ажиллаж байна.

Монголын баг тамирчид медаль хүртэх өндөр магадлалтай төрлүүд болох Кураш – 08.28, Жүдо – 08.29, Самбо – 08.30-ны өдрүүдэд эхлэнэ.

 
ӨНӨӨДӨР МОНГОЛЫН БАГ ТАМИРЧИД:

 

БАЙТ ХАРВАА

Эрэгтэй багийн төрөл:

  • Б.Адъяасүрэн, Б.Отгонболд, Б.Пүрэвсүрэн - Хүрэл медалийн төлөө БНХАУ-ын багтай харваж 0:6 оноогоор хожигдсон. /Байт харвааны төрлөөр анх удаа Азийн наадамд шагналт IV байрт шалгарсан/

Холимог багийн төрөл:

  • Б.Урантунгалаг, Б.Отгонбаолд - Хүрэл медалийн төлөө БНХАУ-ын багтай харваж 2:6 оноогоор хожигдсон. /Байт харвааны төрлөөр анх удаа Азийн наадамд шагналт IV байрт шалгарсан/

 

ШИРЭЭНИЙ ТЕННИС

Эрэгтэй багийн төрөл:

-Б.Билэгт, Э.Лхагвасүрэн, М.Тэмүүлэн – Хэсгийн тоглолтод Хонгконгийн багтай оноолт таарч 0:3 оноогоор хожигдож, Йемений багийг 3:0 хожин хэсгийн IV байрт шалгарч, тэмцээнийг өндөрлүүлэв.

 
ХӨНГӨН АТЛЕТИК

Эмэгтэйчүүдийн 800м:

  • Ч.Шинэцэцэг – XV байр /2:15.91/

Эрэгтэй 800м:

  • А.Ахыт – XXII байр /1:53.89/
  • Г.Одхүү – XXIV байр /1:55.07/

 

УРАН САЙХНЫ ГИМНАСТИК
  • Х.Ундрам – 32.150 оноогоор финалд шалгарсан. /Маргааш 08.28-ны өдөр Монголын цагаар 11:00 цагт тэмцээн үргэлжилнэ/

 

БОКС

Эрэгтэйчүүдийн 49кг 1/16:

  • Х.Энхмандах – Энэтхэг улсын тамирчин Амит-д 0:5 оноогоор хожигдож хасагдсан.

Эрэгтэйчүүдийн 56кг 1/16:

  • Х.Энх-Амар – Энэтхэг улсын тамирчин Хуссам-ыг 3:2 оноогоор хожиж шигшээд шалгарсан. /08.29-ны өдөр Монголын цагаар 17:15 цагт Узбэк улсын тамирчин Миразизбек-тай тоглоно/

Эрэгтэйчүүдийн 64кг 1/16:

  • Б.Чинзоригт – БНАСАУ-ын тамирчин Ри КонТаэ-д 0:5 оноогоор хожиж шигшээд шалгарсан. /08.29-ны өдөр Монголын цагаар 18:45 цагт Энэтхэгийн тамирчин тамирчин Дхээраж-тай тоглоно/

Эрэгтэйчүүдийн 75 кг 1/16:

  • Д.Давааням – Узбек улсын тамирчин Мадримов-нд 0:5 оноогоор хожигдож, хасагдсан.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.