2018,8-Р Сар ,27


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




TIMES Ярилцлага


Т.Булган: Манай улс нэг долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд 15 кг материал зарцуулдаг

1 жил, 9 сар TIMES.MN

 БОАЖЯ Европын Холбооны СВИЧ-Ази хөтөлбөртэй хамтарсан “Тогтвортой хэрэглээ, үйлдвэрлэл” талуудын зөвлөлдөх уулзалт энэ сарын 24-нд боллоо. Энэ үеэр БОАЖЯ, НХБТГ-ын дарга Т.Булганаас ТХҮ-ийг Монгол Улсын онцлог нөхцөлд нийцүүлэн хэрэгжүүлэх, нутагшуулах, дэлгэрүүлэх чиглэлээр ямар ажил хийхээр төлөвлөж буй талаар тодрууллаа.




-“Тогтвортой хэрэглээ, үйлдвэрлэл” талуудын зөвлөлдөх уулзалтын ач холбогдол, үр дүн нь юу вэ?

-Уур амьсгалын өөрчлөлт, байгалийн нөөцийн хомстол гэх мэт байгаль орчинд тулгамдсан асуудлуудад бид өөрсдийнхөө хэрэглээ, үйлдвэрлэлийг байгаль орчиндоо сөрөг нөлөө багатай байлгах шаардлага гарч байна. Тиймээс олон талын оролцоотой зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байгаа юм. Өнгөрсөн онд НҮБ-ын Ази-Номхон далайн эдийн засгийн бүсээс нэг долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хэдий хэмжээний материал зарцуулж буй судалгааг хийсэн. Уг судалгаагаар манай улс нэг долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд 15 кг материал зарцуулдаг гэсэн дүн гарсан. Энэ нь бид технологийн тал дээр маш их хоцрогдсон, бас их үрэлгэн хэрэглээтэй болохыг илтгэж байна. Уг тоо нь бүсийн дунджаас 5, зарим хөгжингүй орнуудаас 10, 20 дахин үрэлгэн технологи, хэрэглээтэй байгаа юм. Нөгөө талдаа мэдээж байгалийн нөөц гэдэг шавхагддаг, хомстох эрсдэлтэй зүйл. Зөвхөн өнөөдрийн бидний хэрэгцээг хангахаас гадна ирээдүй, хойч үеэ ашиглах нөөцийг бүрдүүлэх нь чухал. Тэр хүрээндээ бид “Ногоон хөгжлийн бодлого”-ын хүрээнд яаж хэмнэлттэй, нүүрстөрөгчийн ул мөр багатай, хүлэмжийн хийн ялгарал, хог хаягдал багатай үйлдвэрлэлийг хөгжүүлж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх вэ? Мөн хэрэглэгч талдаа ч өөрсдийн амьдралын хэв маяг, хэрэглээгээ ч бас эргэн харж, тогтвортой хөгжилд хүрч, ногоон хөгжлийг цогцлооход аж ахуйн нэгж, байгууллага бүр хувь нэмрээ оруулж, хамтарч хүчин зүтгэл гаргаж энэ үр дүнд хүрэх юм.


Европын холбооны СВИЧ-Ази өнгөрсөн хугацаанд хонины ноосыг ашиглаж барилгын дулаалгын материал үйлдвэрлэх төслийг дэмжиж ажилласан. Харин энэ удаад нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг яаж тогтвортой үйлдвэрлэл рүү хөтлөх вэ? Мөн барилгын дулаан алдагдлыг бууруулах чиглэлээр төсөл хэрэгжүүлж эхлээд байна. Түүнчлэн эрчим хүчний хэмнэлтийг бий болгох гэсэн гурван чиглэлээр олон улсын байгууллагуудыг оролцуулан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэ хүрээнд олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх асуудал маш чухал. Тиймээс ойрын хугацаанд олон талын сургалт, семинар зохион байгуулахын зэрэгцээ гарын авлагууд бэлтгэж гаргахаар төлөвлөөд байна. Мөн сургагч багш нарыг бэлтгэх зэрэг ажлыг хариуцаж ажиллаж байна.


-Уг хөтөлбөр нь хэдэн он хүртэл хэрэгжих вэ?

-Европын холбооны СВИЧ-Ази хөтөлбөр 2014 оноос хэрэгжиж эхэлсэн. Бид өөрсдийнхөө хэрэгцээ шаардлагыг зөв тооцоолж, төслийн баримт бичгээ сайн боловсруулж чадвал уг төслийг цааш үргэлжлүүлж, бусад төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой.


-“Ногоон хөгжлийн бодлого”-ын хүрээнд БОАЖЯ-наас ямар ажил хийж байгаа вэ?

-“Ногоон хөгжлийн бодлого”ыг хэрэгжүүлэхийн тулд олон улсын бусад байгууллагуудтай хамтарч ажиллаж байна. Тухайлбал, НҮБ-ын төрөлжсөн таван байгууллагаас хоорондоо санаачилж бий болгосон “Эдийн засгийн төлөв, түншлэл” хөтөлбөртэй хамтраад хэд хэдэн чиглэлээр үйл ажиллагаа хэрэгжүүлсэн.Жишээ нь ногоон барилгын загвар, зураг төслийг боловсруулах ажлын хүрээнд Сонгино хайрхан дүүргийн 640 хүүхэдтэй 122-р сургуулийн өргөтгөлийн ногоон барилгын жишиг зураг төслийг боловсруулсан. Цаашид уг зураг төслөө загвар барилга болгохын тулд БСШУСЯ-тай холбоотой ажиллана. Мөн тогтвортой худалдан авалт үйл ажиллагааны хүрээнд Сангийн яамтай хамтарч төрийн болон орон нутгийн мөнгөөр тендерийн худалдан авалт буюу ногоон, тогтвортой худалдан авалтын тухай үндсэн ойлголт, зарчмын чиглэлээр хуулийн төсөл боловсруулан хэлэлцээрийн шатандаа явж байна.


Түүнчлэн дээд боловсролын системд тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн ойлголт, зарчмыг тусгахаар хамтарч ажилласан. Одоогоор “Ногоон эдийн засаг ба загварчлал” гэсэн хичээлийн хөтөлбөр боловсруулж, сурах бичгийг нь гаргаад, сургагч багш нараа бэлдчихсэн. Цаашлаад тогтвортой санхүүжилт, ногоон худалдаа гэсэн чиглэлээр хичээлийн хөтөлбөр боловсруулахаар ажиллаж байна. Тогтвортой хэрэглээ, үйлдвэрлэлийн чиглэлээр ч мөн сургалтын хөтөлбөр боловсруулж, материаллаг баазыг бий болгохын тулд ажиллана. Түүнчлэн Монгол улсад ногоон зээлийн санг бий болгохоор банкны салбар маш сайн хамтарч ажиллаж байгаа. НҮБ-ын “Уур амьсгалын ногоон сан”-гийн төсөлд хамрагдаж, Монгол Улсын Үндэсний Ногоон зээлийн санг бий болгох чиглэлээр төслийн саналаа хүргүүлсэн. Хэрэв үндэсний ногоон зээлийн сан бий болбол цаашид эрчим хүчний хэмнэлтийг бий болгох, дулааны алдагдлыг бууруулах, нөөцийн хэмнэлтийг бий болгох, бохирдолгүй, хаягдал багатай технологийг бий болгоход тус дэм болох юм.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


albaker    1 жил, 8 сар [93.65.89.201]


ОЙН БАЙНА миний сайн хүн Агвакерын зээлийн компанийг үүсгэн байгуулсан бодит болон жирийн зээлийн компаний орон сууцыг худалдаж авахын тулд зээл авах талаархи нотолгоо. Би өнөөдөр сайхан амраарай. , Миний нэрийг Абдуллах гэдэг бол би Рияд хотоос ирсэн. Өнгөрсөн 5 сарын туршид жинхэнэ зээлийн компанийг хайж, байшин худалдаж авлаа Надад бүгдэд нь итгэж, эцэст нь надад итгэдэг байсан зальтай хүмүүс байсан Өдөржингөө, надад мөнгө өгөхгүй, бүгдийг нь өглөө миний итгэл найдвар алдагдсан, би гомдоллож, бухимддаг, би интернетэд зээл авч байсан компаниудтай ямар нэгэн зүйл хийхийг хүсдэггүй байсан учраас би мөнгө зээлж авсан Найз минь, би түүнд тохиолдсон бүгдийг хэлсэн, тэр надад тусалж чадна гэж хэлсэн Тэрбээр зээл авахад надад тусалж чадах зээлийн компанийг мэддэг надад маш бага хүүний түвшин 2%, тэр саяхан авсан Тэднээс зээл авсан, тэр зээлээ хэрхэн авахыг надад зааварласан Тэр надад хэлсэнчлэн, би тэдэнтэй хамт И-мэйлээр өргөсөн: (albakerloanfirm@gmail.com) Би хэзээ ч итгэхгүй байсан ч би оролдож, 24 цагийн дотор зээл авсан нь миний хамгийн том гайхшрал байлаа. Би дахин аз жаргалтай, баян болсон бөгөөд энэ зээлийг Бурханд талархаж байна Иймэрхүү компаниудад энэ бүх залилангууд дээр байгаа хэвээр байгаа, Зээл авахад шаардлагатай бүх хүмүүст зөвлөгөө өгнө үү (albakerloanfirm@gmail.com) тэд хэзээ ч танд алдагдахгүй болно таны амьдрал минийх шиг өөрчлөгдөнө. Өнөөдөр та бүхэнтэй (Albakerloanfirm@gmail.com) утсаар холбоо барьж, зээлээ аваарай.  Альберкерийн зээлийн компанид зээл авахад нь туслаарай. Учир нь би энэ компанийг зээлдүүлэхгүйгээр амжилттай зээлээр авсан.