Спорт


Азийн наадам: Марафонч Б.Сэр-Од тавдугаар байрт шалгарлаа

2 жил, 4 сар TIMES.MN

Азийн XYIII зуны спортын наадмын найм дахь өдрийн уралдаанууд эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээнээр эхэллээ. Тус уралдаанд Монгол Улсын гавьяат тамирчин Бат-Очирын Сэр-Од 2 цаг 23 минут 42 секунд /2:23:42/-ын амжилтаар тавдугаар байрт шалгарлаа.


Тэрбээр 10 дахь км-т нэгдүгээр байрт, 15 дахь км-т хоёрдугаар, 20 дахь км-т гуравдугаар, хагас марафоны зайд мөн гуравдугаарт, харин 25 дахь км-т нэгдүгээрт, 30 дахь км-т тавд, 35 дахь км-т наймдугаарт, 40 дэх км-т тавдугаар байрт орж хурдалсаар ийнхүү айргийн тавд барианд орж ирлээ. 




Холбоотой мэдээлэл