Спорт


Монгол Улс медалийн тоогоор 15 дугаар байрт жагсаж байна

2 жил, 4 сар TIMES.MN

Азийн зуны спортын 18 дахь удаагийн наадам наймдугаар сарын 18-наас есдүгээр сарын 02-ны өдрүүдэд Индонез улсын Жакарта, Палембэн хотуудад зохиогдож буй. Тус наадамд ‘шар тивийн’ 45 улс орны тамирчид спортын 69 төрөлд өрсөлдөж байна.

Манай улсыг төлөөлж тус наадамд спортын 30 төрөлд 269 тамирчин оролцож байгаа юм. Тэгвэл одоогийн байдлаар манай тамирчид 15 дугаар байрт эрэмбэлэгдэж байна. Жагсаалтын нэгдүгээрт 174 медальтайгаар БНХАУ, хоёрдугаарт 122 медальтайгаар Япон улс, гуравдугаарт 94 медальтайгаар Өмнөд Солонгос улс тус тус бичигдэж байна.




Холбоотой мэдээлэл