Спорт


Буудлагын төрөлд манай тамирчид алт, мөнгөн медаль хүртлээ

1 жил, 10 сар TIMES.MN

Азийн наадмын буудлагын төрлийн эмэгтэй 50 м-н урт бууны 3 байрлалаас буудах төрөлд өрсөлдсөн Г.Нандинзаяа алтан медаль хүртэж, Ч.Нарантуяа мөнгөн медаль хүртлээ. ОУХМ Г.Нарантуяа 10 м-н урт бууны төрөлд хүрэл медаль хүртээд байсан бол өнөөдөр алтан медаль хүртэж Индонезиос хос медаль хүртэж байна. Тэгвэл Ч.Нарантуяагийн хувьд дөрвөн жилийн өмнө Инчоны наадмаас 50 м-н хэвтээ буудлагын төрлөөс алтан медаль хүртэж байсан бол дөрвөн жилийн дараа дахин Азийн наадмаас медаль хүртлээ.

Эмэгтэй 50 м-н урт бууны 3 байрлалаас буудах төрөлд нийт 33 тамирчин өрсөлдөж манай тамирчид шигшээ 8-д эхний хоёр байраар шалгараад байсан. Шигшээ буудлагад амжилтаа хадгалан алт, мөнгөн медаль хүртлээ.




Холбоотой мэдээлэл