Г.Нандинзаяа Азийн наадмын рекордыг шинэчлэн тогтоож алтан медаль хүртлээ

6 сар TIMES.MN

Индонезийн нийслэл Жакарта хотын Гелора Банг Карно хүрээлэнд “Жакарта-Палембан-2018” Азийн зуны XYIII наадам дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. 18 дахь удаагийн Азийн наадмын хийн бууны төрөлд өрсөлдөж буй ОУХМ Г.Нандинзаяа өнөөдөр /2018.08.22/  аваргын алтан медаль хүртлээ. 

 

Тэрбээр Азийн наадмын буудлагын тэмцээний эмэгтэйчүүдийн 50 метрийн гурван байрлалаас буудах дасгалд 458.8 оноогоор аваргалж, алтан медаль хүртлээ. Г.Нандинзаяагийн хувьд урьдчилсан шатанд 1175 оноогоор Азийн наадмыг рекордыг шинэчлээд байсан юм.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    6 сар []


баяр хүргъе. Буудлагынхан чөлөөтынхөөс дутахгүй нь дээ