Хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлын норматив, санхүүжүүл…
18 цаг, 19 минут
Түгжрэлийн “дарга” нарын ХОМ
19 цаг, 5 минут
“Даян дэлхийн байгаль орчны үр өгөөжтэй бодлогын уялдаа хол…
20 цаг, 5 минут
“Нээлттэй Хөвсгөл 2023” нэгдсэн арга хэмжээ болоход 3 хоног…
20 цаг, 42 минут
Өргөө сүлжээ кинотеатр буюу “Нью тур сафарис” ХХК-д ногдуул…
22 цаг, 45 минут
Улаанбаатарт 10 хэм дулаан
23 цаг, 15 минут
40 жилийн хоног бүрийн цаг агаарын мэдээг цахимаар авах бол…
1 өдөр, 15 цаг
Амь насаа эрсдэхээс хамгаалъя
1 өдөр, 18 цаг
Г.Занданшатар:Нэг хүнд ногдох ДНБ 5000 ам долларт хүрсэн нь…
1 өдөр, 20 цаг
Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулган өнөөдөр нээл…
1 өдөр, 22 цаг
Зайсангийн шинэ гүүрний зорчих хөдөлгөөнийг өнөөдөр нээнэ
4 өдөр, 21 цаг
Долоон настай хүү нас барсан байдалтай олджээ
4 өдөр, 22 цаг
Танилц: Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ ТУЗ
4 өдөр, 22 цаг
“Экологийн боловсрол-2023” танин мэдэхүйн арга хэмжээ зохио…
5 өдөр, 16 цаг
Парк шинэчлэлт хийсэн тул энэ өвөл автобус хөлдөх, зогсох а…
5 өдөр, 19 цаг
Хийн хоолой, нефть, химийн байгууламжид гарсан гал түймэртэ…
5 өдөр, 19 цаг
Говь-Алтай аймагт хоёр автомашинтай есөн иргэн цасанд боогд…
5 өдөр, 19 цаг
Ханжоу-2022: Монголын баг тамирчдын тоглолтын хуваарь
5 өдөр, 21 цаг
Хүний амь хөнөөсөн хэргээр 11 жилийн хорих ял авсан Б.Махба…
5 өдөр, 21 цаг
М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хаслаа
5 өдөр, 21 цаг
З.Батбаяр: Төр үйлдвэр, угаалгын газар, буудлуудад цэвэр ус…
5 өдөр, 21 цаг
Л.Оюун-Эрдэнэ: Аялал жуулчлалын гол бүс Ханх-Хатгал чиглэлд…
5 өдөр, 21 цаг
Малчид, тариаланчдад олгох урамшууллаас шимтгэл суутгах жур…
5 өдөр, 22 цаг
Хөвсгөл аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв нээг…
6 өдөр, 17 цаг
Баянзүрх дүүрэгт 33 настай, эмэгтэй бага насны 3 хүүхдийн х…
6 өдөр, 17 цаг
Ховд аймгийн зарим суманд орсон их цас гамшигт үзэгдлийн хэ…
6 өдөр, 19 цаг
БНСУ-д болох солонгос хэлний богино хугацааны хөтөлбөрт 6-1…
6 өдөр, 21 цаг
Монгол Улсын хөгжлийн түншүүд сэргээгдэх эрчим хүчний салба…
6 өдөр, 21 цаг
М.Бадарчийн барилдах эрхийг 4 жилээр хасах санал хүргүүллээ
6 өдөр, 22 цаг
Х.Бадамсүрэн: Тавантолгойгоос жилд 30 сая тонн нүүрс олборл…
6 өдөр, 22 цаг
Урамшуулал авах багш нарын тоо 10 хувиар нэмэгдсэн
1 долоо хоног
Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барина
1 долоо хоног
Улсын Их Хурал дахь улстөрийн намуудын төлөөлөл ХБНГУ-д ажи…
1 долоо хоног
Олимпын хорооны газарт “Өөжин мед” эмнэлгээ барьсан Олимпын…
1 долоо хоног
П.Сайнзориг: Улсын арслан Б.Бадарч допинг хэрэглэсэн нь бат…
1 долоо хоног
Улстөрчид загасчлахдаа, авто уралдаан үзэхдээ сэм уулздаг б…
1 долоо хоног
Ц.Цогтбаатар Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
1 долоо хоног
Л.Оюун-Эрдэнэ: Чойбалсан чиглэлд зураг төсөв нь батлагдсан …
1 долоо хоног
ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд
1 долоо хоног, 1 өдөр
Допинг илэрсэн бөх Б сорьцын хариутайгаа танилцжээ
1 долоо хоног, 1 өдөр
Монгол Улсын гадаад бодлого ба Монгол, Оросын харилцааны ш…
1 долоо хоног, 1 өдөр
186 тарвага, 11 лаазалсан тарваганы мах хураажээ
1 долоо хоног, 1 өдөр
Ази, Номхон далайн орнуудын зах зээлийн судалгааны байгуулл…
1 долоо хоног, 1 өдөр
Г.Занданшатар: Хоёр улсын парламентын комиссын хурал уламжл…
1 долоо хоног, 1 өдөр
Хөвсгөл, Завхан, Баянхонгор, Говь-Алтай аймгийн нутгаар цас…
1 долоо хоног, 1 өдөр
Ханжоу 2022: Л.Энхрийлэн тэмцээндээ оролцох боломжгүй болжээ
1 долоо хоног, 1 өдөр
Хөдөлмөрийн баатар хосууд хүндэтгэлийн баяраа тохиолдуулан …
1 долоо хоног, 1 өдөр

Цар тахлын дараах Нобелийн шагналтнууд тодорлоо

Шинжлэх ухааны салбарт гаргасан нээлт нь хүн төрөлхтний амьдралд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг эрдэмтнийг тодруулдаг Нобелийн шагналын долоо хоног даваа гарагт дууслаа. Ийн цар тахлын дараах үеийн буюу 2022 оны Нобелийн шагналтнуудыг тоймлон хүргэе. Шагнал тус бүрийг дагалддаг 10 сая швед кроныг арванхоёрдугаар сарын 10-ны өдөр буюу А.Нобелийн 1896 онд таалал төгссөн өдөр гардуулдаг уламжлалтай юм.

 

ЭДИЙН ЗАСАГ: ХЯМРАЛЫГ СУДАЛСАН АМЕРИКИЙН ГУРВАН ЭДИЙН ЗАСАГЧ ХҮРТЛЭЭ

Эдийн засгийн салбарын энэ оны шагналыг банкуудын эдийн засагт гүйцэтгэх үүргийн талаарх олны ойлголтыг дээшлүүлж, банкуудыг дампууруулахгүй байх нь ямар үр ашигтай талаар судалсан АНУ-ын гурван эдийн засагчид олголоо. Тодруулбал, АНУ-ын Холбооны нөөцийн сангийн тэргүүн асан Бен Бернанке, Чикагогийн их сургуулийн профессор Дуглас Даймонд, Сент-Луис хот дахь Вашингтоны их сургуулийн профессор Филип Дибвиг нар энэ нэр хүндтэй шагналын эздээр тодорсон юм.

 

ЭНХТАЙВНЫ ШАГНАЛЫГ ОХУ, БЕЛАРУС, УКРАИНД ОЛГОЛОО

Нобелийн энхтайвны шагналыг ОХУ-ын “Мемориал” хүний эрхийг хамгаалах төв, Беларусийн идэвхтэн Алесь Беляцкий болон Украины “Иргэний эрх чөлөөний төв”-д олголоо. Хоёр орны хооронд хурцадмал байдал үүссэн үед энэ шагналыг олгосон нь анхаарал татаж байна. Харин Нобелийн хороо “Тэд эрх баригчдыг шүүмжлэх, иргэдийн үндсэн эрхийг хамгаалахын төлөө олон жил зүтгэсэн. Дайны гэмт хэрэг, хүний эрхийн зөрчил, эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэргийг баримтжуулахад их хүчин чармайлт гаргаж хамтдаа энхтайван, ардчиллын төлөө иргэний нийгэмд чухал болохоо харуулж байна” гэж  мэдэгдэв.

 

УТГА ЗОХИОЛЫН САЛБАРЫГ ФРАНЦЫН ЗОХИОЛЧ АННИ ЭРНО МАНЛАЙЛАВ

Утга зохиолын салбарын Нобелийн шагналыг Францын зохиолч Анни Эрно хүртэв. Тэрбээр 20 гаруй ном бичсэн агаад анхны роман  нь 1974 онд хэвлэгджээ. Эрногийн бүх бүтээлд бага нас, нийгмийн карьеер, гэрлэлт, ээж болсон, бэлгийн амьдрал, үр хөндөлт, хөхний хорт хавдар гэсэн намтар түүх нь тусгагдсан байдаг. Энэ тухайгаа зохиолч “Уламжлалт төрлөөр бүтээл туурвихыг зорьдоггүй. Харин өөрийгөө илэрхийлэх өөрийн гэсэн хэлбэрийг хайхыг эрмэлздэг” гэж ярьжээ. Өнгөрсөн оны утга зохиолын Нобелийн шагналыг орчин үеийн Танзани улсын бүрэлдэхүүнд ордог Занзибар арлын зохиолч Абдулразак Гурна хүртсэн билээ.

 

ХИМИ: БЭРРИ ШАРПЛЕСС ХОЁР ДАХЬ УДААГАА НОБЕЛЬ ХҮРТЭВ

Химийн салбарын Нобелийн шагналтнаар Америкийн эрдэмтэн Каролин Р.Бертоззи, К.Бэрри Шарплесс, Данийн химич Мортен Мелдал нар тодорлоо. Тэдэнд “Клик-хими ба биоортогональ химийн шинжлэх ухааныг хөгжүүлснийх нь төлөө” энэ шагналыг олгожээ.  Клик-хими бол ангид тусдаа жижиг нэгдлүүдийг нэгтгэн хэрэгтэй химийн бодисыг гарган авдаг химийн урвалыг судалдаг салбар юм. АНУ-ын эрдэмтэн Бэрри Шарплесс Нобелийг хоёр дахь удаагаа хүртлээ.

 

ФИЗИК: КВАНТ МЭДЭЭЛЭЛ ЗҮЙГ ХӨГЖҮҮЛСЭН ЭРДЭМТЭД ШАГНУУЛЛАА

Физикийн салбарын Нобелийн шагналын эздээр квант механикийн чиглэлээр судалгаа хийсэн Францын эрдэмтэн Ален Аспет, Америкийн физикч Жон Клаузер, Австрийн эрдэмтэн Антон Зейлингер нар тодорлоо. Тэдэнд “Беллийн тэнцэтгэл бишийн зөрчлийг нотолсон сүлэлдсэн фотонууд бүхий туршилт хийснийх нь төлөө мөн квант мэдээлэл зүйг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж" энэ нэр хүндтэй шагналыг олголоо гэж Шведийн эзэн хааны академийн Нобелийн хороо мэдэгджээ. 

 

АНАГААХ УХААН: ЭРТНИЙ ХҮНИЙ ШИНЭ ТӨРӨЛ ЗҮЙЛИЙГ НЭЭСЭН ЭРДЭМТЭНД ОЛГОВ

Энэ оны физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг Шведийн биологич Сванта Паабо хүртэхээр боллоо.  Энэ шагналыг түүнд устаж үгүй болсон хоминидуудын ген болон хүний хувьслын талаар хийсэн судалгааных нь төлөө олгожээ. Энэ талаар Нобелийн хороо "Паабо шинжлэх ухааны ертөнцөд боломжгүй мэт байсан зүйлийг гүйцэлдүүлж, неандерталь хүний генийн дарааллыг тогтоосон юм. Тэрбээр мөн Денисовын хүн гэгддэг эртний хүний төрөл зүйлийг нээж, шуугиан тарьсан билээ” гэж Нобелийн хороо онцолсон байна. Паабо бол шинжлэх ухааны цоо шинэ салбар болох археологи, палеонтологийн олдвороос генийн дарааллыг тогтоодог  палеогенетикийг үндэслэгчдийн нэг юм.

 

Дашрамд дурдахад, Альфред Нобелийн гэрээслэлд эдийн засгийн салбарын шагналын талаар тусгаагүй байсан. Харин Нобелийн дурсгалд зориулсан Шведийн Төвбанкны шагнал гэж албан ёсоор нэрлэдэг энэ шагналыг тус банк 300 жилийн ойдоо зориулан 1968 онд санаачилж, анхны шагналыг 1969 онд гардуулсан түүхтэй.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл