Спорт


Ш.Түмэнцэцэг алт, О.Насанбурмаа хүрэл медалийн төлөө барилдана

1 сар TIMES.MN

“Жакарта-2018” Азийн наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68, 76 кг-ын жингийн урьдчилсан шатны барилдаан боллоо. 68 кг-д Азийн АШТ-ий хошой мөнгө, хошой хүрэл медальт “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Шархүүгийн Түмэнцэцэг шөвгийн наймд Энэтхэгийн Дивья Какран, хагас шигшээд Тайваний Чен Венлинг нарыг тус бүр оноогоор цэвэр ялснаар алтан медалийн төлөөх барилдаанд БНХАУ-ын Зоу Фенгтэй хүч үзэхээр болов.


76 кг-д гавьяат тамирчин О.Насанбурмаа шөвгийн наймд Японы Хироэ Минагавад оноогоор цэвэр ялагдсан. Түүний өрсөлдөгч шигшээд шалгарснаар Кыргызстаны Айпер Медет Кызытэй хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.