Улс төр


Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын дарга 60 тэрбумын асуудлаар уучлалт гуйсан

1 сар TIMES.MN

60 тэрбумын асуудлаар УИХ-ын дарга М.Энхболд уучлалт гуйсан талаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ. 


УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Өчигдөр 18:00 цагт УИХ-ын даргаас надад албан бичиг ирүүлсэн. Уг албан бичиг "Миний бие хэн нэгнийг албан тушаалд томилж, авлига авч байгаагүй. Гэхдээ 60 тэрбумын хэрэгт нэр холбогдсондоо харамсаж байгаа" гэсэн утга бүхий байна. Энэ нь сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд төрийн гурван өндөрлөгийн нэг албан ёсоор харамсаж байгаагаа илэрхийлж, уучлалт гуйсан анхны тохиолдол боллоо. Мөн Улсын Их Хурлын дарга ээлжит бус чуулган хуралдуулах тухай саналаа Хууль зүйн байнгын хороонд хүргүүлснээ албан бичигт мэдэгдсэн байна. Ээлжит бус чуулганы асуудлыг энэ долоо хоногтоо багтаан Хууль зүйн байнгын хороогоор оруулах юм байна гэж би ойлгож байгаа.


Хэсэг парламентын гишүүд зуны хоёр сарын хугацаанд нэг асуудал дээр төвлөрөөд ажиллахад хэрэгсэхгүй болоод хаагдсан байсан хэргийн талаар ийм шийдэлд хүрч чадлаа. Тэгэхээр цаашдаа бүх парламентын гишүүд нэгдээд ажиллавал ард иргэдийн хүсээд байгаа шударга ёсыг бий болгож чадна хэмээх итгэл үнэмшилтэй ажилласан. Ээлжит бус чуулган хуралдуулах тухай албан бичигт гарын үсэг зурсан 26 гишүүн өнөөдөр уулзана. Цаашид хэрхэн ажиллахаа ярилцана. Харамсаж байгаагаа бичгээр илэрхийлнэ гэдэг бол манай улсад тэр дундаа М.Энхболдоос гаргахад хэцүү шийдвэр гэж би харж байгаа. Харамсаж байгаагаа илэрхийлсэн бичгийг би тэр хүн харамсаж байгаагийн илэрхийлэл гэж ойлгож байгаа. Тэр хүн өөрөө тэгж ойлгохгүй байгаа бол мэдэгдэл хийх байх. 60 тэрбумын хэрэгт холбоотой утсыг ажиллуулсан. Тус утсаар ирсэн мэдээллүүдийг нэгтгээд Тагнуулын Ерөнхий Газарт шилжүүлж байгаа" гэв. 



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 сар []


Солиот минь наад хүнд синь буруу буруу байхгүйшдээ!'


Зочин    1 сар []


Энхболд одоо болио буруугаа хүлээчихээд байхад цаад газар нь шийдэж өгөхгүй арай дэндүү байна шүү


Зочин    1 сар []


sain bn demjij bn shvv etssiig ni vzerei amjilt


Зочин    1 сар []


ingej zorigtoi dugarsn hun bhgu shuu.Udahgu Enhbold bhgu bolood ajlaa ognooo.Amjilt Oyunerdenee


Зочин    1 сар []


Прокуророос хэргийг дахин шалгаж эхлэхээр болсон гэдэг чухал шүү амжилт залуу


Зочин    1 сар []


УИХ-ын гишүүн гэдэг бол ард түмний төлөөлөл болж байгаа хүн, хувь хүний засаглал биш хуулийн засаглал шударга байж ард түмний мөнгийг хувь хүн буюу төрд байгаа хэдэн хүн идэж өргөн уудам газар нутагтай, цөөн хүнтэй, баялаг орны хүмүүс ядуу амьдраж байгаа энэ цаг үед зоригтой дугарч ялзарсан энэ нийгмийг өөрчилөх хэрэгтэй. Зөв дугарч тэмцэж байгаа нэгнээ сайтарч дэмжиж. буруу хатуу, зөвд зөөлөн монгол ухаанаар хандах хэрэгтэй.


Зочин    1 сар []


gants uuchlalaar yahawde odo hergee hvleechihlee shd barag tuhsaal ed hurungiig ni huraah heregtei


Зочин    1 сар []


uuchlalt guilaa ges ard tvmen amidral ni deeshleh yum bhda


Зочин    1 сар []


УУЧЛАЛТ ГУЙГААД ЯАХ ВЭ ДЭЭ УЛС ОРНЫГ ТЭР ЧИГЭЭР НЬ Л ХЭЦҮҮХЭН БАЙДАЛД ОРУУЛСАН ШҮҮ ДЭЭ, АРАЙ Л УВААГҮЙ ХҮН ДЭЭ,