Энтертаймент


“Дайчи” МУСК: Мотор дугарлаа...

1 сар TIMES.MN

“Дайчи” монголын уран сайхны кино нь 2005 онд анх үүсгэн байгуулагдаж байсан Монголын ЖЮНЬ гэсэн продакшны анхны уран бүтээл юм. Жюнь продакшн Халх голын ялалтын 80 жилийн ойд зориулан Монголын байгалийн үзэсгэлэн, нутаг орноо сурталчилах үүднээс хэрэгжүүлж байгаа билээ. Уг кино нь гэр бүлийн драм гэсэн төрөлд багтах бөгөөд олон улсын стандартын дагуу хийгдэнэ гэсэн гол зарчим баримтлан гол зорилготой анх ажилаа эхлүүлсэн.


Уг киноны зохиолоор гол дүрд Халх голын дайны үед хоригдол байсан япон ахмад цэргийн тухай өгүүлдэг байна. Япон дайчин өнгөрснөө эвлэрүүлж, ирээдүйгээ зөвширүүлэхийн тулд Японоос Монголыг зорьдог байна. Уг уран бүтээл албан ёсоор 2018 оны 04-р сард эхлэж кино групп болон жүжигчдийг бүрдүүлж эхэлсэн байна. Гол дүрд болон туслах дүрүүдэд япон жүжигчид тоглох болсон ба монголын кино групп мэргэжлийн, туршлагатай, чадварлаг залуусыг нэгэн дор бүрдүүлсэн нь кино төслийн гол онцлог болоод байгаа билээ.


Дайчи” МУСК-ны мотор 2018 оны 07 дугаар сарын 11-нд Хүй 7-н худагт дуугарч эхний сценүүд Монголын баяр Наадмын гол цэгт эхэлсэн бөгөөд үүний дараагаар Улаанбаатар хот дахь зураг авалтууд эрчимтэй явагдаж эхэслэн. Уг киноны бас нэгэн том онцлог – олон улсын стандартын дагуу заавал байх ёстой киноны өнгөний код юм. Киноны зураг авалт дуусч дэлгэцэнд буумагц үзэгчид яг ямар өнгө гэдгийг мэдэх ба өнгөний код нь өвөрмөц уур амьсгал бүрдүүлнэ гэдгийг онцлох хэрэгтэй.


Кино группын ярьснаар хамгийн онцлох сценүүдээс дурьдвал: Цэцэрлэгийн 5-6 насны хүүхдүүдийн оролцож буй  зураг. Кинонд тоглох хүүхдүүдийг “Дайчи” УСК-ны албан ёсны фейсбук хуудаснаа зарлал тавьж бүрдүүслэн. Киноны хамгийн бяцхан жүжигчид болон эцэх эх, эмээ өвөө, ах эгч нарт нь талархал илэрхийлж тэр өдөр тун хөгжилтэй өнгөрсөн гэнэ.  







Улаанбаатар хот дахь зураг авалтууд үргэлжилсээр...




2018 оны 08 дугаар сарын 03-ний өдөр Япон улсаас Япон жүжигчид Монголд ирж “Дайчи”МУСК-ны кино групп 100% бүрдсэн байна.



 

 Гол дүрийн жүжигчин: Тошизо Фуживара




“Дайчи” МУСК-ны кино групп, япон болон монгол жүжигчид натурын зураг авалтанд гарлаа


“Дайчи” МУСК-ны Улаанбаатар хот дахь зураг авалт амжилттай дуусч кино групп болон жүжигчид натурын зураг авалтанд 8 дугаар сарын 13-нд Дорнод аймгийн зүг хөдөллөө. Натурын зураг авалт Xэрлэн мөрний xөвөө, Чойбалсан xот, Буйр нуур, Xалx гол сумын нутаг дэвсгэрт үргэлжлэх бөгөөд Халх голын ялалтын 80 жилийн ойд зориулан Монгол Улсын байгалийн үзэсгэлэн, нутаг орноо дэлхийд таниулан сурталчилах зорилготойгоор ажиллаж байгаа билээ.


Дорнод аймгийн зүг кино групп болон монгол жүжигчид: Р.Баттогтох, Б.Эрдэнэтуул, А.Өнөржаргал, Г.Тэнүүн-Эрдэнэ, Х.Энх-Амгалан, Б.Хүслэн, Г.Дөлгөөн-Эрдэнэ, Э.Бэлгүтэй, Б.Галдан, япон жүжигчид: Тошизо Фуживара, Морита Шинтаро, Иваи Саяака. Кино группын хувьд: ерөнхий найруулагч – Ч.Билгүүн, найруулагч Г.Энхбат, зургийн дарга – Х.Түвшин, ерөнхий зураач – Ц.Мөнхзул, зургийн найруулагч – Г.Бат-Ирээдүй, зураглаач – Б.Энхтөр, хлопушка мастер – Б.Дэлгэрмөрөн, зураглаачийн туслах – Д.Маналжав, гэрэлтүүлэгч – У.Түмэн-Өлзий, дронист – Т.Төмөр

 

 


 



Холбоотой мэдээлэл


Чи бэлэн үү?
Чи бэлэн үү?
1 өдөр, 3 цаг
"АМИ, ТАМИ" хувцастай боллоо
"АМИ, ТАМИ" хувцастай боллоо
2 долоо хоног, 6 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.