Спорт


“Жакарта-Палембан-2018” наадамд оролцох Монголын багийг Ц.Сандуй ахална

1 сар TIMES.MN

Азийн зуны спортын XVIII наадам наймдугаар сарын 18-наас есдүгээр сарын хоёрны өдрүүдэд Индонез улсын Жакарта болон Палембан хотуудад зохион байгуулагдах юм.

XVIII наадамд 45 орны 10,000 гаруй тамирчид, спортын 40 төрлөөр 465 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлдөнө. Энэ нь Азийн наадмын түүхэн дэх хамгийн олон орны баг тамирчдыг хамарсан, хамгийн өндөр буюу 3.2 тэрбум ам.долларын өртгөөр зохион байгуулагдах Азийн наадам болох юм. Мөн анх удаа тус наадам нь хоёр хотын олон газруудад нэгэн зэрэг зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой.

 

Азийн наадамд манай улс 1974 оноос оролцож эхэлсэн бөгөөд тухайн жил хоёр медаль хүртсэн нь Хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох нарын алт юм. Өдгөө тус наадмаас Монгол Улс 20 алт, 37 мөнгө, 80 хүрэл медаль хүртэж байсан түүхтэй.

Жакарта-Палембан-2018 наадамд оролцох Монголын багийн ахлагчаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ц.Сандуй, Чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Ж.Түмэн-Аюуш, Монгол Улсын багийн тугчаар чөлөөт бөхийн тамирчин Н.Золбоо нар томилогджээ.

Азийн зуны спортын XVIII наадамд оролцох тамирчдыг төлөөлж чөлөөт бөхийн тамирчин П.Орхон, дасгалжуулагчдыг төлөөлж байт харвааны дасгалжуулагч Ж.Нарантуяа, шүүгчдийг төлөөлж самбо бөхийн олон улсын шүүгч Х.Батхишиг нар тангараг өргөсөн юм.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 сар [66.181.180.88]


ЭНЭ 60 ТЭРБУМЫН САНДУЙГ ЗАЙЛУУЛААЧЭЭ.