Зөвлөгөө


Хоолны дуршлаар эрүүл мэндээ тодорхойлоорой

1 сар TIMES.MN

Та ямар хоолонд илүү дуртай вэ? Чихэрлэг эсвэл шорвог хоолонд дурлаад байгаа юм биш биз. Энэ нь таны эрүүл мэндийг бүрэн илэрхийлнэ.

Бидний биенд нэг дор төсөөлшгүй олон тооны процесс явагдаж байдаг ба ямар нэг доголдол гарахад ямар нэг ердийн биш зүйл мэдрэгдэж байхаар бүтээгдсэн. Харамсалтай нь бидний ихэнхи үүнд анхаарал хандуулахгүй өнгөрөх нь бий.

 

Уг нь хундрэл үүсэхээс өмнө асуудлыг устгах нь зүйтэй юм шүү. Ингээд бие махбодын өгч буй дохиог мэдэж авцгаая.

ЧИХЭРЛЭГ ЗҮЙЛ ХҮСЭХ

Магадгүй та мэдрэлийн хямралд өртөж байгаагаас энергийн түргэн нөхөлт глюкозыг бие махбодь шаардаж байна. Ийм тохиолдолд зөгийн бал, гашуун шоколадыг хэрэглэх нь ходоод гэдэсний замын асуудал үүсэхээс сэргийлнэ.

 

 ДАВСЛАГ ЗҮЙЛ ХҮСЭХ

Бие махбодид халдвар орсон, ялангуяа шээс бэлгийн замын системд үрэвсэл хурцдаж буй дохио юм. Анхаараарай.

 

 ДАВСГҮЙ ХООЛ ХҮСЭГДЭХ

Энэ дохио нь ходоодны шарх, элгэнд асуудал үүсч буйг мэдээлж байгаа нь юм. Давсгүй хүнс нь ходоодны цочролыг намдааж,ходоодыг тайвшруулна.

 

ХООЛ ДАВСГҮЙ МЭТ САНАГДАХ

Та сэтгэлийн гүн хямрал депресст орж байж болзошгүй юм.

 

САМАР ЦӨМӨХИЙГ ХҮСЭХ

Бие махбодид хоргүйжүүлэлт хангалтгүй байна гэсэн дохио.

 

ИСГЭЛЭН ЗҮЙЛ ИДЭХИЙГ ХҮСЭХ

Бие махбодид элэгний үйл ажиллагааг, ходоодны цэврүү үүсэлт зэргийг дэмжихэд шаардлагатай байгаа учраас өөрөө нэхэж байгаа юм шүү. Хүнсэнд энэ үед нимбэг, цангис жимс хэрэглээрэй.

 

 ГАШУУН ЗҮЙЛ ИДЭХИЙГ ХҮСЭХ

Таны ходоод, шулуун гэдсэнд асуудал үүслээ гэсэн дохио. Бие махбодийн зөөлөн цэвэрлэгээ хийгээрэй.

 

 ХУРЦ ХООЛ ИДЭХИЙГ ХҮСЭХ

Халуун ногоотой хурц хоол нь хоол шингээлтийг сайжруулах бөгөөд түүнийг хэрэглэхдээ зохистой хэмжээнд, өлөн биш ходоодонд идэх хэрэгтэй.

 

 ДАЛАЙН ГАРАЛТАЙ ХООЛ ХҮНСЭНД ТАТАГДАХ

Энэ асуудал иодын дутагдалын тухай. Бие махбодь иод өгөөчээ гэж байна.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.