Ой тогтоолтын дэлхийн аварга ихэр охид Оросуудыг гайхшруулжээ

6 сар, 1 долоо хоног TIMES.MN

ОХУ-ын Москва хотноо Россия-1 телевизийн "Гайхамшигт хүмүүс" /Удивительные Люди/ нэвтрүүлэгт Гиннесийн рекорд эзэмшигч, Ой тогтоолтын дэлхийн аварга, ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр, Н.Энхшүр нарын хамт амжилттай оролцон оюуны нөөц боломж хязгааргүй гэдгийг харуулж Оросуудыг гайхашруулж чадлаа. 




Даалгаврын хувьд 1200 ширхэг сарнайг 9 минутад тогтоож алдаагүй хэлэх мөн ганцхан цэцгийн өнгийг сольсны дараа тамирчид маань тэр цэцгийг олох байлаа. Ихрүүд маань ердөө 5 минутад бүгдийг нь тогтоон даалгавруудаа алдаагүй гүйцэтгэлээ. Ингээд манай тамирчид Урд болон Хойд хөршийнхөө телевизийн хамгийн том нэвтрүүлгүүдэд амжилттай оролцож эх орноо сурталчлан соёлын үүргээ гүйцэтгэжээ. Дашрамд дурдахад тус нэвтрүүлгийн дараагийн улирлын эхний дугаарт Монголын Оюун ухааны академийг захирал Х.Хатанбаатар уригдсан байна. 







Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    5 сар, 1 долоо хоног []


Ашгуйдээ.Баяр хургье.Улам гялалзаарай.Уг нь орос,хятад 2-оос огт дутахгуй ундэстэн юм шуудээ.


Зочин    6 сар, 1 долоо хоног [64.119.18.40]


наадах чинь яаах вэ цаана чинь гомо мөнхөө


Зочин    6 сар, 1 долоо хоног []


Гоц аюъаястай охидуудад баяр хүргэж сайн сайхан бүхнийг хүсье.


Зочин    6 сар, 1 долоо хоног []


amjilt2


Зочин    6 сар, 1 долоо хоног []


Mundag um aa.Yaj ingej ajillaj chadaj bna.Sonirholtoi